С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өглөөний 09.30 цагт эхэлсэн билээ. Тэгвэл дөнгөж сая шүүх хурал анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээснээр өндөрлөлөө. Тодруулбал шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсныг хэвээр нь үлдээлээ.