Энэ оны хоёдугаар дугаар сард халдварт өвчнөөр өвчлөгсөд 2877 болж, өмнөх оны мөн үеэс 3514 буюу 55 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Тодруулбал, Улаанбурханаар өвчлөгсөд 99.9 хувиар буурсан бол сүрьеэгээр өвчлөгчид 6.0 хувиар буурчээ. Харин салхин цэцгээр өвчлөгчид 25.3 хувиар мөөгөнцрөөр өвчлөгчид 11.2 хувиар өсчээ.
Харин Улаанбаатарт энэ оны хоёрдугаар сард ХДХВ буюу ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт ДОХ-ын тохиолдол 229 болсон байна.