Өчигдөр 14:00 цагийн орчим “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд АНУ-ын цэргийн зориулалттай онгоц ослын буулт хийсэн байна. Тус онгоцны нэг хөдөлгүүр бүрэн зогсож, ажиллагаагүй болсны улмаас ослын буулт хийжээ. Энхийг сахиулагчдын ачааг тэвэрлэхээр ирж байсан бөгөөд 12:50 цагт Улаанбаатарт газардах ёстой байсан боловч 13:59 цагт ослын буулт хийсэн байна. Чингис хаан нисэх онгоцны буудлын аюулгүйн алба шуурхай хуралдаж, бүх талын арга хэмжээг авч ажилласан байна. Тус онгоцонд 10 гаруй хүн байсан аж.