Ард түмний онц түр зөвлөл /АТОЗ/-өөс өнгөрсөн сарын 2-нд оффшор бүсэд данстай гишүүдийг шалган хариуцлага тооцох тухай тулган шаардах бичгийг УИХ-д хүргүүлжээ.
"Энэхүү тулган шаардах бичгийн хариуг УИХ-аас энэ сарын 15-нд өгөх ёстой. Хэрэв бидэнд ямар нэг нухацтай хариу өгөхгүй бол энэ сарын 31-нд жанжин Сүхбаатарын талбайд тайван цуглаан зохион байгуулах юм байна.
Оффшор бүсэд нэр бүхий 49 хүний 17 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байгаа бөгөөд гэтэл улстөрчдийн хууль бус үйлдлийг УИХ-аас хууль батлан гаргуулах замаар хамгаалалт тавих гэж байгааг тус зөвлөлийнхөн буруушааж байв.