8o
Улаанбаатар хот
mobile menu

24 жилийн ял авсан Т.Чимгээд сэтгэцэд нөлөөлөх тариа хийсэн үү

2017-03-15 10:10:00

 
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд боллоо. Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргаж С.Зориг агсны амийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт 25 жил, Т.Чимгээд 24 жилийн хорих ял оногдуулсныг хэвээр нь үлдээлээ. Үүнийг ар гэрийнхэн мөн эсэргүүцэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа дуулгаж байна. Шүүх хурлын дундуур  яллагдагч Т.Чимгээгийн төрсөн ахын  хэлсэн үг олны анхаарлыг татлаа. Тодруулбал, “Энэ сарын 9-ны өдөр Дорноговь аймгаас яллагдагч Т.Чимгээг ар гэрийнхэн нь эргэжээ. Гэвч түүнд үл мэдэгдэх тариагаар тарьсан гэх зүйлийг Т.Чимгээ ярсан байна. Ар гэрийнх нь үзэж байгаагаар ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй байгаа аж. Энэ талаар түүний ах “Дүүгийнхээ эрүүл мэндэд маш их санаа зовж байна. Учир нь манай дүүд үл мэдэгдэх тариа тарьсан байна. Дүү маань ямар ч хэрэг хийгээгүй болохоор айхгүй байна гэж байгаа ч би айж байна. Ямар хүн, яах гэж тариа хийснийг хэлж мэдэхгүй байна. Ухаан санаа эрүүл саруул хүнийг л аваад явсан. Тийм л хүн гарч ирэх ёстой. Хэрвээ ямар нэгэн байдлаар эрүүл мэндэд нөлөөлсөн бол хууль хяналтын байгууллагад хандана. Тэр тариа ямар нэг сэтгэцэд нөлөөлөх тарилга байхыг үгүйсгэхгүй” гэсэн байна.


 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ok
3 teneg nowsh alaagui bol alaagui geed hural deeree helne biz duugui shal shirteed suugad bhiin altsan ni unen bol tegeed vi laigaa vvrne biz de
2017/03/15 141.0.15.39
  • Recent
  • Most Read
  • Most Comment