8o
Улаанбаатар хот
mobile menu

Газрын албаныхан ХОМ-ээ буруу мэдүүлжээ

2015-12-27 14:41:00

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн Өмчийн харилцааны газрын нэр бүхий албан тушаалтнуудын 2013, 2014 оны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгажээ.

 Шалгалтаар нэр бүхий албан тушаалтнууд нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ зөрчилтэй мэдүүлсэн байна.  Түүнчлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газрын зарим албан тушаалтан өөрсдийн болон гэр бүлийн гишүүдийн нэр дээр нийслэлийн нутаг дэвсгэрт 1, 2 дугаар зэрэглэлийн бүсчлэлд хамаарах газруудад 0.07-5 га хүртэл талбай бүхий 3-14 тооны газар эзэмшиж, өмчилсөн. Цаашилбал бусдад худалдан борлуулж байгаа нь албан тушаалын байдлаа ашиглаж өөртөө болон гэр бүлийн гишүүд, өөрийн хамаарал бүхий этгээдүүдэд давуу байдал олгожээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
darga
oo muu sharnud hel amgvi semhen hiij chadahgvi hohchin vnen vnen luivar zondoo hiij bga
2015/12/28 103.17.108.42
иргэн
наадуул чинь яг тэгэж байгаа, өөрсдөө юу ч хийж чадахгүй, тэгээд газар авч үйлдвэр барих хүсэлтэй бүтээгч хүмүүсдээ садаа болж тэдэнд дамлан зарах ашиг өвөртөлсөн юмнууд
2015/12/27 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment