Дорнод аймгийн Хэрлэн суманд өнгөрсөн оны есдүгээр сард долоон настай хүүгийн амийг захиалгаар хөнөөлгөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Тодруулбал, талийгаач хүүгийн аавтай амрагийн харилцаа байсан хүүхэн захиалгаар хүүгийн аминд хүрсэн гэдгийг хуулийнхан тогтоосон. Хүүг хөнөөх захиалга өгсөн Сэлэнгэд Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Барсболдод Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
7 настай хүүгийн амийг захиалгаар хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
2017-03-15 13:15:03