8o
Улаанбаатар хот
mobile menu

Арьс шир экспортолно

2015-12-27 15:00:00

Түүхий арьс, ширийг тэр дундаа адууны ширийг нэг удаагийн арга хэмжээ болгон ирэх  оны нэгдүгээр сарын 5-наас хоёрдугаар сарын 5-ны өдрийг хүртэл хугацаанд экспортлохыг зөвшөөрчээ. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан дүнг Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, Сангийн сайд Б.Болор нарт Засгийн газрын хуралдаанаас даалгасан байна.

Статистик мэдээгээр Монгол Улсад 2014 оны жилийн эцсийн байдлаар 2995,8 мянган толгой адуу тоологдсон бөгөөд энэ нь өмнөх онтой харьцуулахад 14,4 хувиар өссөн аж. 2011-2013 онд жилдээ 200 гаруй мянган толгой адууг хүнсэнд хэрэглэж, түүнээс гарсан ширний 90 гаруй хувийг экспортод гаргаж эдийн засгийн эргэлтэд оруулснаар малчдын орлогын тодорхой хувийг бүрдүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 222,8 мянган адууны шир бэлтгэгдсэнээс дөнгөж 65,4 мянган ширхэг буюу 29 хувийг экспортолсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment