8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр хүүхэд тутмын 1 нь амьдарч буй орон гэрээ аюултай гэж хариулжээ

2017-03-15 13:37:00

-10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг- 

Хүний эрхийн Үндэсний Комисс, “Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар” хамтран “Хүүхдийн эрхийн цахим сургалт” төслийн судалгааг анх удаа үндэсний хэмжээнд хийсэн байна. Судалгааг өнгөрсөн 2016 оны наймдугаар сарын 15-наас арванхоёрдугаар сарын 15-ныг хүртэлх дөрвөн сарын хуцгацаанд хийсэн байна. Судалгаанд Улаанбаатар хотын  долоон дүүрэг, хөдөө орон нутгийн найман аймгийн 12-18 насны нийт 4,264 хүүхэд, 2,743 эцэг эх/асран хамгаалагч, 152 хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүд нийт 7,159 хүн  хамрагдсан байна. Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд,  хоёр хүүхэд тутмын нэг  нь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурван нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найм нь хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна.  

Судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэлд,  хоёр хүүхэд тутмын нэг  нь бие махбодын хүчирхийлэлд, гурван хүүхэд тутмын нэг нь үл хайхрах хүчирхийлэлд, дөрвөн хүүхэд тутмын гурван нь сэтгэл санааны хүчирхийлэлд, найман хүүхэд тутмын нэг нь бэлгийн шинжтэй дарамт, шахалт, халдлагад өртөж байсан гэж хариулсан байна.  

Түүнчлэн хүүхэд хамгааллын хамтарсан багийн гишүүдийн үзэж байгаагаар гэр бүлийн орчинд (84.7 хувь), сургуулийн орчинд (50.7 хувь), гудамж, нийтийн эзэмшлийн орчинд (44.7 хувь) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг бол, Хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчинд 15.6 хувь, сургуулийн орчинд (36.2 хувь), гудамж талбайд (53.8 хувь) хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг гэж хариулжээ. Улмаар судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын  нэг нь амьдарч буй орчноо аюулгүй хамгаалагдсан орчин гэж үздэггүй бөгөөд тэдний 38.3 хувь нь сургуулийн орчинд (багш, сургуулийн атаман, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш), 45.3 хувь  нь гэр бүлийн орчинд (өөрийн төрсөн болон хойд эцэг эхээс, ах эгч, хамаатан садан) 16.4 хувь нь бусдаас хамгийн их айдаг гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment