Дорноговь аймагт дүү нь ахыгаа зодож хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, өчигдөр буюу энэ сарын 14-ний өдөр уг хэрэг үйлдэгдсэн байна. Тус аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух,44 настай эрэгтэй Т-г түүний дүү болох 33 настай эрэгтэй Т зодож, амийг нь хөнөөжээ. Ахыгаа хөнөөсөн Т нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын харъяат аж. Ажил хийхээр Замын-Үүдэд очсон байна. Улмаар төрсөн ахтайгаа маргалдаж аминд нь хүрсэн хэргийг Дорноговь аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн байна.
Төрсөн ахтайгаа маргалдаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг гарчээ
2017-03-19 16:28:00