8o
Улаанбаатар хот
mobile menu

Дорнод аймаг хорио цээрийн дэглэмээ цуцлахаар болжээ

2017-03-16 08:00:00

Малын гол халдварт шүлхий өвчин дэгдсэнээс шалтгаалан хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан Дорнод аймаг хорио цээрийн дэглэмээ өнөөдөр цуцлахаар болжээ.Тодруулбал тус аймагт хоёрдугаар сарын 22-ноос хойш өвчлөл нэмж бүртгэгдээгүй учир хорио цээрийн дэглэмийг цуцлахаар болсон байна.

Одоогоор бусад хоёр аймаг буюу Сүхбаатар, Хэнтий аймгийн хорио цээрийн дэглэм хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байна. Мал эмнэлэг үржлийн газраас бидэнд ирүүлсэн мэдээллээр тодорхой шатлалтайгаар дээрх аймгуудын дэглэмийг цуцлах юм. Шүлхий өвчин дэгдсэн зүүн гурван аймагт 4.7 сая малыг вакцинжуулаад байгаа аж.

Яг одоо аймгийн онцгой комисс хуралдаж байгаа бөгөөд хуралдаанаар хорио цээрийн дэглэм цуцлах эцсийн шийдийг гаргах юм. Мал эмнэлэг, үржлийн газраас явуулсан судалгаанд 2014 оноос хойш малын гоц халдварт өвчний тоо эрчимтэй нэмэгдсэн бөгөөд 2000 оноос хойш гарсан дэгдэлтүүд бүгд БНХАУ-аас хамааралтай орж ирсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл