8o
Улаанбаатар хот
mobile menu

Баянзүрхийн балаг гавьяатыг тойрохгүй дайрав уу?

2017-03-16 07:45:00

Баянзүрхийн балаг дуусахгүй нь ээ. Хэдхэн хоногийн өмнө МАН, АН-ынхан засаг ноёны суудлаа булаацалдаж багахан хэмжээний мөргөлдөөн үүсгээд авсан. Энэ дуулиан намжив уу, үгүй юу дараагийн шуугиан олны сонорт хүрэх нь энэ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул сар шинийн өмнө тушаал гаргаж Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргаар Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар томилжээ. Сонгуулийн дараа ээлжит халаа сэлгээ хийх нь бичигдээгүй хууль манайд үйлчлээд олон засгийн нүүр үзэж байна гэхэд хилсдэхгүй болов уу. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН “Мэргэжлийн Засгийн газар байгуулна” хэмээн эгээтэй л хүн бүрийн чихэнд шивнэх нь холгүй амлалт өгсөн.  МАН ийнхүү жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсныг мэдсэн олон “эвэртэй туулай” үзсэн мэт гайхацгааж зарим нь бүр “шоконд” орж дургүйцлийг хүргээд авав. Хүн амынхаа тоогоор нэгдүгээрт бичигддэг нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн захиргааны даргад үүнээс өөр хүн МАН-д олдоогүй юу. Эсвэл өөр наймаалцах “шаанстай” нэгэн гарч ирсэнгүй юу.

МАН ийнхүү жүжигчин мэргэжилтэй хүнээр Баянзүрх дүүргийн хүн амын эрүүл мэндийг сахиулахаар, бодлого тодорхойлуулахаар томилсныг мэдсэн олон “эвэртэй туулай” үзсэн мэт гайхацгааж зарим нь бүр “шоконд” орж дургүйцлийг хүргээд авав.

 Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар бол манай улсын нэртэй, удам сайтай, авьяаслаг жүжигчин гэдэгтэй хэн ч маргахгүй. Түүний тайз, дэлгэцэнд мөнхөлж үлдээсэн олон дүрийг бид сайн мэднэ. Гэхдээ эрүүл мэндийн салбарт тэнцэх хүн мөн үү гэвэл биш. Учир нь эрүүл мэндийн салбар онцлогтой. Дурын нэг эн, эсвэл албан тушаалын наймаа, ар өврийн хаалгаар орж  гарч “дураарай дургидаг” албан тушаал биш.  Хуульд зааснаар бол дүүргийн Эрүүл мэндийн төв нь дүүргийн хүн амд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Мөн амбулаторийн тусламж үзүүлдэг байгууллга юм. 

Ц.Төмөрбаатар 2016 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас Баянзүрх дүүрэгт 54 дугаар тойргоос нэр дэвшиж олныг ихэд гайхшруулсан. Учир нь энэ жилийн сонгуулиар хамгийн хачирхалтай, сонин содон нэр дэвшигчдийн нэг болж байсан. Тэрбээр "Өнөөдөр хүн бүхэн өөрийн амьдралд тохиосон сайн муу зүйлдээ санаа тавьж, хаана хэнээс уучлал гуйх талаар бодож, юу хийснээ санаж, хүн ардынхаа эрх ашгийг бодох, найрсаг байхыг билэгдэх өдөр гэж бодож байна. Би ард түмэн тэр тусмаа өвгөд та бүхнээсээ уучлал хүсэж буурал даргынхаа нэр төрийн төлөө өөрийн хөлс хүчээ зориулна гэж хүсэж байна” хэмээж ийнхүү улстөрийн замналыг сонгосон. Гэтэл түүний улстөржилт тийм ч сайнгүй байсаар өндөрлөсөн. Тэрбээр сонгуулиар 1,283 хүний санал авсан бөгөөд нийт саналын 4.84 хувийг авсан юм.  

2012 онд АН-аас НИТХ-д нэр дэвшиж байсан. Эрхэм гавьяат маань АН, МАХН-аас нэр дэвшиж, МАН-ын эрх барьж байгаа үед албан тушаалд томилогддог буянтай л "нүүртэй" аж. Ц.Төмөрбаатар Захиргаа, бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд очоод хэдхэн хоног ажиллахдаа ёстой л “Бурхангүй газрын бумба галзуурна" гэгч болж тус төвийн ажилдчыг толгой дараалан халж эхэлсэн байна. Том албан тушаалтай байлаа ч мэргэжлийн бус хүн мэргэжлийн бус байдаг гэдэг нь түүний энэхүү халгаа, сэлгээ харуулж байгаа юм. Яагаад гэвэл тус дүүрэг мэргэжлээрээ олон жил ажиллан хүмүүсийг шалтгаангүй халж эхэлсэн нь ийнхүү олны дургүйцлийг хүргээжээ. Ер нь урлаг соёл, спортын улстөрд хүч сорьдог үзэгдэл элбэг болоод буй. Даанч сонгогдохоосоо илүүтэй бүдрэх нь элбэг. Тэгэхээр улстөр хэмээх "тоглоомоор" учир жанцантай тогломоор ч юм шиг.

Энэ томилгооны талаар тус төвийн дарга Ж.Энхзул "Ц.Төмөрбаатар гуайг томилсон тушаалыг цуцлах гэж байгаа. Би ажил дээрээ очоод гарын үсэг зурна” гэж ярьсан удаа ч байгаа аж. Гэтэл зарим эх сурвалжийн хэлж буйгаар Ц.Төмөрбаатарыг томилсон зүйл байхгүй. Тэгээд гавьяат АН-ын гишүүн хэн хэмээн өмгөөлж байх юм. Үнэхээр томилоогүй юм бол төвийн дарга нь тушаалаа цуцлах гэж байна хэмээн яриад явах нэг л “но” байгааг илтгэж байна. Түүгээр ч зогсохгүй энэ хүн хоёрхон хоног ажилласан. Тэгээд ч өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн гэж эх сурвалжууд ярьж байх юм.

Ямартай ч Баянзүрхийн балаг гавьяатыг тойрохгүй, дайрав уу. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
34
баянзүрхийг ан намынханл бужигнуулж байгаа шүү дээ нөгөө пүрэвдаваа нь засаг даргаараа буцаад очоо биз дээ
2017/03/17 66.181.182.90
zoom
Hoshin shogiin jujigchiniig emch dargaar tomiloh l dutuu bn daa. Yadarsan bodlogotoi MAN garuud.
2017/03/16 202.9.42.76
Bagabanid
Zagdjav kheden zuun sayig uguj ded said boloo boldoo ulaan togloomchin
2017/03/16 202.179.23.202
зочин
гавьят 12 хоног ажилсан. одоо Лутбат гэгч компаний захирал улсад ажиллаж үзээгүй нөхөр ирсэн....ХҮний нөөцийн менжергүй болсон яагаад гэж үү хүний нөөцийн менежер суулгах өрөөгүй учир гэсэн. маш олон
2017/03/16 103.57.95.116
яана даа
Төмөрөө гавъяатад ядаж боловсролын хэлтэс мэлтэст нь соёл хариуцсан юм байвал өгчихөөч. Бас эрх ямба бага гэхүү хаха
2017/03/16 66.181.177.183
irgen
MAHN-aas songuulid ner devshij baisan hun Ene jujigcning tomilson emnelgiin dargad hariutslaga tootsoh heregtei
2017/03/16 202.21.117.178
хулгайч пүрэвдаваа
бага ангийн багш өвгөн ламбаа бүүр эрүүл мэндийн сайд хийж самарч байсан. АН-хан бол яаж ч туйлж болдог. бусад нь болдоггүй ямар тэнэг хогийн нам бэ?
2017/03/16 182.160.32.30
зочин
жүжигчид эмч болдгийн бол эмч нар сансрын нисэгч болох юм байнал даа
2017/03/16 203.91.118.50
tomoroo
tumen buruu bnaa naadah chin
2017/03/16 66.181.165.23
  • Recent
  • Most Read
  • Most Comment