8o
Улаанбаатар хот
mobile menu

Агаар бохирдуулагч байгууллагуудыг торгож, үйл ажиллагааг нь зогсоолоо

2017-03-16 09:46:39

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас агаар бохирдуулах эх үүсвэр ашиглан үйл ажиллагаа явуулж буй харуулын байр, авто засвар, угаалгын газар, токарын цех, тос, масло, тосол зардаг ТҮЦ зэрэг үйлдвэр, үйлчилгээ эрхэлж буй иргэн, аж ахуй нэгж, байгууллагад хяналт, шалгалт хийж , 1962 обьектыг хамруулжээ.

Ингэхдээ нийслэлийн төвийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй 51 халаалтын зуухны байгууламжид хяналт шалгалт , 15 зуухны хаягдал утаат хийн хэмжилт хийж, зургаан аж ахуй нэгжид халаалтын зууханд үнс баригч тоног төхөөрөмж суурилуулах, ашиглалтын талаар зөвлөгөө өгч зөрчил гаргасан 28 аж ахуйн нэгж, байгууллагад албан шаардлага хүргүүлж, зарим байгууллагад торгуулийн арга хэмжээ авч ажиллажээ.

Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас агаарын чанарыг сайжруулах хязгаарлалтын дөрвөн бүсийн дэглэм тогтоосон бөгөөд энэхүү дэглэмийг мөрдөж ажиллаагүй тохиолдолд торгуулийн арга хэмжээ ноогдуулах, тусгай зөшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох, газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг холбогдох газарт хүргүүлэх зэрэг арга хэмжээ авах гэнэ.

Дашрамд, Дугуй хуванцар, хог хог хаягдал шатаах зэрэг төрөл бүрийн шаталтын процессын үед диоксин, фурон гэх хорт бодис ялгарч агаарт 32 хоног, хөрсөнд 10-12 жил, хүний биед наймаас дээш жилийн хугацаагаар хадгалагдаж хорт хавдар үүсгэх, дархлаа бууруулах, ургийн тархины хөгжил, мэдрэлийн системд сөргөөр нөлөөлөх оюун ухааны хөгжил бууруулдаг аюултай юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл