8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоон настай хүүг захиалгаар хөнөөсөн этгээдэд яллах дүгнэлт үйлджээ

2017-03-16 10:40:53

Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат 7 настай хүүг хөнөөсөн этгээдүүдэд тус аймгийн прокуророос яллах дүгнэлт үйлдээд байгаа юм байна. Захиалгаар хүний амь хөнөөсөн гэдгийг мөрдөн байцаалтын явцад тогтоож, хүүг хөнөөлгөсөн С-д Эрүүгийн хуулийн 91.2.3, 91.2.11, 91.2.15, хүүг хөнөөсөн Б-д Эрүүгийн хуулийн 145.2, 91.2.4, 91.2.11, 91.2.15-д үндэслэн прокурорын байгууллагаас яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Захиалгат аллага өнгөрсөн 2016 оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн суманд гарсан юм. Талийгаач хүүгийн эцэг Ц өөрөөсөө насны зөрүүтэй С гэх бүсгүйтэй гэр бүлээсээ гадуур харилцаатай байсан бөгөөд С гэгч нь түүнийг салгаж суухын тулд эл хэргийг үйлдсэн гэнэ. С гэгч эмэгтэй Б-д мөнгө амлаж хүүг хөнөөлгөсөн аж. Хүүгийн амь насыг захиалгаар хөнөөсөн Б нь 18 настай, дунд сургуулиа төгсөөд тодорхой эрхэлсэн ажилгүй байх үедээ хоёр удаагийн хулгайн хэргээр хорих ял шийтгүүлж, тэнсэн харгалзах ялтай байсан нэгэн юм

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл