8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадныхан Монголын сонгуулийг ажиглах их сонирхолтой

2017-03-16 10:44:00

Монголын сонгууль их өрсөлдөөнтэй болдог учир манай ажиглагчид Монголд очиж сонгууль ажиглах их сонирхолтой байдаг. Ийм сонирхолтой дүгнэлтийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны захирал ноён Михаэль Линк Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэнтэй уулзахдаа хэлсэн байх юм.  

Түүнээс гадна сонгууль зохион байгуулж буй Монгол Улсын туршлага болон сонгууль ажигласан талаарх манай ажиглагчдын  тайлан зөвлөмжүүд, тэдгээрийг Монголын сонгуулийн байгууллага хэрэгжүүлж буй байдлаас Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын гишүүн бусад орон их зүйл мэдэж сурч авч байгаа аж.

Удахгүй Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын  урьдчилсан судалгааны баг Монголд ирж сонгуулийн урьдчилсан төлөв байдлыг судалж ажиглаад энэ талаарх тайлангаа удахгүй хэвлүүлж нийтийн хүртээл болгох юм байна. Ноён Михаэль Линк цаашид  шинжээчдийг Монголд ирүүлж сонгогчдод зориулсан хэвлэмэл материалыг хэвлэхэд дэмжлэг үзүүлэхээ  илэрхийлжээ. А.Шлык, Монголын парламентын 2016 оны сонгуулийг ажиглаад “эерэг” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд сонгуулийн байгууллагын ажилтнуудын мэдлэг өндөр, хуулиа баримталж ажиллаж байсныг онцолсон байна. Сонгогчид ч сонгуульдаа итгэлтэй оролцсон тухай,  сонгуулиудад автоматжуулсан системийг сонгож, ашиглаж буй талаар тодорхой мэдлэгтэй болсноо дурджээ.Михаэль Линк  ХБНГУ-ын Гадаад харилцааны нэгдүгээр дэд сайд, Европын харилцааны асуудал хариуцсан төрийн сайд, мөн ХБНГУ-ын парламентын гишүүн  байжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
BABA
ӨНӨӨ ГОМО МӨНХӨӨ ЧИНЬ НЭР ТӨРӨӨ СЭРГЭЭЛГЭХЭЭР ЗАРГАЛДАНА Л ГЭНЭ ШҮҮ
2017/03/17 103.57.93.80
зочин
Ичгvvргvй муухай луйврууд нь ,саналаа наймаалагчид нь сонирхолтой байдаг биз
2017/03/16 103.212.119.106
  • Recent
  • Most Read
  • Most Comment