8o
Улаанбаатар хот
mobile menu

Дараагийн Ерөнхийлөгч хэн бэ?

2017-03-16 11:21:00

Монгол-Германы хамтарсан “Про капитал” судалгааны төвөөс Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр бүхий улстөрчдийн рейтингийн судалгаа хийжээ. Тэд УИХ-д суудалтай гурван нам буюу МАН, АН, МАХН-аас хэнийг нэр дэвшүүлэхийг хүсч буйг танджээ.

Судалгааны дүнд МАН-аас М.Энхболд хамгийн олон хүний санал авсан бол Д.Лүндээжанцан удаалсан байна. Харин АН-аас Р.Амаржаргал тэргүүлж, Г.Батхүү дараа нь бичигдэж байна. МАХН-аас Н.Энхбаяр хамгийн их санал авч, С.Ганбаатарыг тус намын нэр дээр дэвшвэл дэмжинэ гэжээ. М.Энхболд намаа ялалтад хүргэсэн лидер. Мөн тэрээр төрийн гурван өндөрлөгөөс хоёрынх нь албыг хашиж үзсэн “хашир” толгой. Энэ замналыг туулсан хүн төрийн тэргүүнээр сонгогддог бичигдээгүй хууль байдаг гэлтэй, иргэдийн сонголт ч ийм жишиг тогтоох хандлагатай нь ажиглагддаг.

Харин Д.Лүндээжанцан бол туршлагатай хуульч, мэргэшсэн парламентч гэж хүлээн зөвшөөрөгддөг. УИХ-ын даргаар ажиллаж байсан. Үе үеийн парламентын амьд түүх болсон, МАН-ын түшигтэй хэдэн өвгөдийн нэг.

АН-аас хамгийн олон санал авсан эрхэм бол Р.Амаржаргал. Нэр цэвэр гэх үзүүлэлтийг иргэд онцолсон бололтой. Чадварлаг эдийн засагч, улстөрийн манлайлагч гэх түүний эерэг чанарууд нь зөрүүд, үл тоомсорлогч, харилцааны ялгаатай хандлага гэх мэт “ярвагар” шинж чанартаа бараг дарагддаг. Гэсэн ч олон нийт түүнийг АН-аас нэр дэвших хамгийн боломжтой хүн гэж судалгаанд онцолжээ.

Харин АН-ын дараагийн хүн бол Г.Батхүү. Иргэд түүнийг АН доторх олон өнгөд хувираагүй, хамелон чанаргүй гэдгийг онцолсон ажээ. Төрийн тэргүүнээр түүн шиг тулхтай хүн байвал зохимжтой гэж үзсэн бололтой. Ямартай ч фракцийн тэмцэл, албан тушаалын өрсөлдөөнд хутгалдаагүй ч АН-ыг төлөөлөх нэрийн хуудас нь болж явсан Г.Батхүүг Ерөнхийлөгчид сонгогдох боломжтой гэж судалгаанд оролцогчид онцолсон байна. МАХН-ын хувьд нэр дэвшигчээр хэнийг зарлах нь гэнэтийн сугалаагаар тодрохтой л адил нууцлаг байна. “Н.Энхбаярын ял 2018 онд дуусна, тиймээс Ерөнхийлөгчид өрсөлдөх эрхгүй” гэх тайлбар хүчтэй явж байна. Үүнтэй яг адил түвшинд Н.Энхбаяр бол “ясны” төрийн тэргүүн гэх мэссэж уралдаж байна. УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг МАХН-аас нэр дэвшвэл дэмжинэ гэх хүмүүс байна. Энэ хоёроос гадна Н.Удвал, Ц.Оюунбаатар, О.Цолмон нарын нэрийг дугуйлсан байна.

Э.Бат

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ККК
ХУЖААГИЙН ХУРЛИЙК ЭРЛИЙЗ БАЙНА УУ ЭНЭ ДОТОР
2017/03/22 202.179.24.225
ОО
ЭНХБОЛД БАТХҮҮ 2 БОЛ ЗАЙЛАА
2017/03/22 202.179.24.225
ЗОЛОО
БАТХҮҮ БОЛ ЛУЙВАРЧИН ӨВӨРХАНГАЙХАН СОНГООГҮЙ БАЙРАД ЛУЙВАР ХИЙГЭЭД ГАРЧДАГ ЛУВАРЧИН ОДОО ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЯАХ ГЭЖ БГАА ЮМ
2017/03/22 202.179.24.225
зочин
100/хувь н энхбаяр л хүчтэй монгол мандах болно
2017/03/22 103.10.22.43
ИРГЭН
МОНГОЛЫГ УРЬД ӨМНӨ МАШ САЙН АВЧ ЯВЖ БАЙСАН ХҮН Н ЭНХБАЯР ШД ИХ ӨРНӨӨС САЛГАЖ ЧАДСАН МӨН МЯНГАНЫ ЗАМЫГ САНААЧИЛАН ЗАРИЛАГ ГАРГАЖ БАЙСАН ХИЙСЭН ЮМТАЙ Л ХҮНИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛГОХ ЕСТОЙ
2017/03/22 103.10.22.43
hshahahaha
hulgaichdiiig .. gargaya . . nymka . bathvv me enhbold . shunaiin tulamuud
2017/03/22 188.64.243.212
ЗОРИГТБААТАР
БАТХҮҮ арай ч бишээ ӨВӨРХАНГАЙЧУУДЫН саналыг та хүн гэж тооцоогүй биз дээ КККККК
2017/03/21 150.129.143.136
НАЙДВАР
Монгол""" ТРАМП""" БУЯН """ЖАГАА ОДОО ТЭС ӨӨР СОНГОЛТ ХЭРЭГТЭЙ ЦАГ ҮЕ
2017/03/19 202.9.42.101
zochin
Altanhuyag deerdee
2017/03/18 202.9.42.29
Зочин
ХҮРЭЛСҮХ дажгүй санагддаг. Лав л хятадуудад үйлчлэхгүй. Арай илүү монголоо гэсэн.
2017/03/17 202.179.31.242
Зочин
Буянгийн Жагааг сонгоё. Трампын монгол хувилбар байж чадах байх шүү
2017/03/16 59.153.114.44
aagii
enhkbold elbegdorj hoer niilj songuulid orno geed bna ho
2017/03/16 202.9.43.110
ӨӨР ЭХ ОРНОО ГЭСЭН ЗАЛУУ ХҮН ГАРГАЯ
ЭНЭ ХҮМҮҮС ӨМНӨ НЬ БҮГД Л ТӨРД АЛБА ХААЖ ТӨРӨӨР НАСАА БАРСАН ХҮМҮҮС, ЭД НАР ТӨРД АЖИЛЛАЖ БАЙХ ДАА МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЯМАР АЖИЛ ХИЙЖ АРД ТҮМЭН УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛХЭД ОНЦГОЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛАВ МЭДЭХГҮЙ...
2017/03/16 202.9.40.232
ххх
Юун энхболд вэ.Битгий худлаа лобби хий.Нямдорж гуай хамаагүй илүү.
2017/03/16 66.181.185.178
ДЭМЖИГЧ
УЛСТӨРИЙН ТОГООНД ДАЖГҮЙ ЧАНАГДАЖ ХЭТ ХЭЛБИЙЖ НАМБА АЛДДАГГҮЙ ЛҮНДАА ЗҮГЭЭР ДЭЭ. ЭСВЭЛ ӨӨРИЙГӨӨ ДОРОМЖЛОХОД Ч ТООДОГГҮЙ ХАРИН БУСАД НЬ ТҮҮНЭЭС АЙДАГ БАЙЖ МАГАДГҮЙ НЯМДОРЖ Ч ДЭЭР ЮМУУ
2017/03/16 66.181.177.183
ЭНХЭЭ
ЛҮНДЭЭ НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ
2017/03/16 202.9.40.90
АМАРАМАР
РАМАРЖАРГАЛ ХЭДЭЭ ЧАДВАРЛАГ ЭДИЙН ЗАСАГЧ БОЛООД ЯАЖ ЧАДВАРАА ХАРУУЛСАН ЮМ БЭ, ХИЙ ХООСОН АРДЧИЛАЛ, АМЕРИК АНГЛИ ГЭХЭЭС ЦААШГҮЙ ДҮР ЭСГЭСЭН ЭТГЭЭД ГЭДГЙИГ МЭДЭЭГҮЙ ЮУ
2017/03/16 202.9.40.90
Зочин
Одоо татвар нэмэхээр бүр сураггүй болно энэ Энхболд
2017/03/16 122.201.24.134
zochin
amjihuu
2017/03/16 202.21.118.101
irgen
ene dotroos devshyylchih hyn negch alga daa haramsaltai AN-c buyangiin Jargalsaihanl bn daa Jargalsaihniig gargachihsan baihad haramsah zyil baihgyi bolovuu
2017/03/16 65.128.92.234
Зочин
сураггүй хүмүүс
2017/03/16 122.201.24.245
  • Recent
  • Most Read
  • Most Comment