Налайх дүүргийн гуравдугаар хороо, иргэн Д-гийн нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, уурхайн гүнд ажиллаж байсан хоёр хүн дарагдсан тухай дуудлагын дагуу ОБЕГ-ын Уул уурхайн аврах ангийн 12 албан хаагч, хоёр техник хэрэгсэлтэй ажиллажээ. Иргэн Д /44 настай, эрэгтэй/, Б /32 настай, эрэгтэй/ нарыг нурангид дарагдсан байсныг аварсан байна. Тэдэнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, дүүргийн эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.