“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ынхан гурав дахь жагсаалаа зохион байгуулахаар хүсэлтээ илгээсэн нь ч бүтэлгүйтэв. Учир нь Цэргийн баярын өдөр жагсахаар зөвшөөрөл хүсэхэд төрийн ёслолтой давхцана хэмээн татгалзсан байна. Өмнөх хоёр удаагийн жагсаалын үеэр Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад тодорхой шаардлага хүргүүлсэн ч тодорхой хариуг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Тиймээс урин дулаан цагтай хамт утааны асуудлыг ирэх өвөл хүртэл мартуулахгүйн тулд дахин жагсахаар төлөвлөөд байжээ. Гэвч НЗДТГ-ын дарга М.Отгонбаярын гарын үсэгтэй албан бичиг үг үсгийн нэлээд олон алдаатай байгааг иргэд шүүмжилсээр байна. Уг албан бичигт “2016 оны, давцаж, боложгүй” гэж бичжээ. Ингэж л ажиллаж байна шүү дээ.
Алдаатай бичсэн албан тоот асуудал дагуулав
2017-03-16 15:07:45