“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-аас хоёр удаа утааны эсрэг хоёр жагсаал зохион байгуулж, Засгийн газар, төрийн түшээд болон холбогдох газруудад шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлэхгүй байгаа тул энэ сарын 18-нд буюу цэргийн баярын өдөр ахин жагсахаа мэдэгдээд байсан.
Тэгвэл уг жагсаалыг бүртгэх боломжгүй гэсэн хариуг нийслэлийн Засаг даргын Тамгын газраас өгчээ. Учир нь тухайн өдөр Монгол цэргийн өдөрт зориулсан төрийн ёслолын арга хэмжээтэй учраас зөвшөөрөөгүй байна.
ЗДТГ-ын энэхүү шийдвэрийг “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын гишүүд эсэргүүцэж, дахин хүсэлт илэрхийлсний дагуу жагсаал зохион байгуулах зөвшөөрлийг олгожээ. Жагсаалыг энэ сарын 18-нд 13.00-15.00 цагийн хооронд зохион байгуулахыг зөвшөөрчээ.