8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн байгууллагад ажиллагсдын сургалт эхэллээ

2017-03-16 18:00:00

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчдад зориулсан  сургалт эхэллээ.

Сонгуулийн тухай хуулийн тогтоомжийн талаар хийх уг сургалтыг Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо энэ сарын 15-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 3-ны өдөр хүртэлх хугацаанд 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулах юм. 

Байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагад ажиллах ажилтны мэдээллийн санд бүртгүүлэхээр 3000 гаруй төрийн албан хаагч мэдээллээ ирүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл