8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэхийн загварыг баталжээ

2017-03-16 18:15:00

Сонгуулийн үйл ажиллагааг зохицуулахтай холбоотой зарим тогтоол, журамд  нэмэлт, өөрчлөлт оруулах, сонгуульд ашиглах баримт бичгийн  зарим маягт, загвар батлах зэрэг  асуудлыг  Сонгуулийн Ерөнхий Хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.

Тухайлбал, гадаадад байгаа иргэдийн бүртгэлийн маягт, нэр дэвшигчийн зөвшөөрлийн маягт, сонгуульд нэр дэвшигчийн өр төлбөрийн талаарх мэдүүлгийн маягт, сонгуульд нэр дэвшигчийг бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичиг хүлээлцсэн тухай маягт болон санал авах байрт ажиллах ажиглагчийн анкетийн загварыг  батлав.

Түүнээс гадна Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн үнэмлэх, ажиглагчийн үнэмлэх, гадаадын ажиглагчийн үнэмлэх, хэвлэл, мэдээллийн ажилтны үнэмлэх зэрэг үнэмлэх, таних тэмдгийн загварыг тус тус баталжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл