8o
Улаанбаатар хот
mobile menu

БНСУ-ын иргэн бүртгэлгүй эмээр гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ

2017-03-17 08:19:00

БНСУ-ын иргэн Чоо Гангмен бүртгэлгүй эмээр эмчилгээний гоо сайхны үйлчилгээ үзүүлж байжээ.  Тодруулбал Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байсан үсчин, гоо сайхны салоны байранд солонгосын иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Мөн шалгалтаар БНСУ-ын иргэн эмчлэх эрхтэй байсан нь тодорхойгүй байгаа бөгөөд гоо сайхны эмчилгээ хийхээс гадна бүртгэлгүй эмээр иргэдэд үйлчилгээ үзүүлж, эмнэлгийн хог хаягдлыг зориулалтаар нь хаядаггүй гэх олон зөрчил илэрсэн байна. Тиймээс иргэд олон нийт гоо заслын үйлчилгээ үзүүлж байгаа газруудад үйлчлүүлэхдээ тусгай зөвшөөрөл, үйлчилгээний орчин нөхцөл, хэрэглэж байгаа эм бэлдмэлийг судалж үзэхийг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
soyombo
burtgelgui bol muu gj oilgoj bolohgui.
2017/03/17 103.10.22.103
Окр
Энэнд хэн ч хяналт тавьдаггүй....МХГ-хэдэн байцаагч авгай нар үнэгүй үсийг нь янзлаад,жоохон юм боогоод өгчих юм бол юу болох болохгүй бгааг нь шалгах ч үгүй ...ийм л бдаг
2017/03/17 66.181.191.214
Око
Иймэрүү зүыл монголд газар аваад бараг эцсийн шатандаа орсихсон явж бгаа штээ...Эмийн сангууд нь өаталгаагүй хуурамч эм зарна.Гоо сайхан,үсчин нэртэй газарууд нь бүгд хулхи хямд зүйлээр үйлчилгээ хийн
2017/03/17 66.181.191.214