8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Булган сэжигтэн яллагдагчаар байцаагдсан учраас гэрчээр оролцох боломжгүй

2017-03-17 09:12:00

Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗГ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Санжаасүрэнгийн С.Зоригийг хөнөөсөн хэрэг илрэлгүй 18 жилийн нүүр үзсэн. Гэртээ онц хэрцгийгээр алуулсан тус  хэргийн учиг, зангилаа нь тайлагдахгүй байсаар өнгөрсөн жил Эрдэнэтээс  гурван хүнийг баривчлан ял ногдуулаад байгаа билээ. Тус хэрэг гарснаас хойш 450 хүнийг сэжигтнээр татаж шалгаж, эцэс сүүлд нь Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ гэсэн гурван хүнээр туг дахиад дуусах бололтой. 


Энэхүү хэргийн мөрдөн шалгах тагнуул, цагдаагийн хамтарсан ажлын хэсгийн үйл ажиллагаа тасралтгүй 18 жил үргэлжилсэн. Үеийн үед тухайн байгууллагуудын ур чадвар бүхий албан хаагчид багтаж байсан энэ ажлын хэсгийн хайгуул зөвхөн монголд төдийгүй тив алгасан хийгдэж байв. Энэ ажлын хэсгийнхий шийдвэрээр европт тусгай ажиллагаа явуулж, өндөр хүчин чадалтай орны лабораториудад шинжилгээ хийлгэж байсан. АНУ-д хүн барилаа гэсэн мэдээлэл ч гарч байв. Үе, үеийн шилдэг тагнуулчид тухайн хэрэг дээр ажиллаж байсан мөртлөө Эрдэнэтэд байсан 16,18 настай байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг илрүүлж баривчилж чадаагүй юм бол гэдэг асуулт олны анхаарлыг маш их татаж байна. Мөн үүнээс гадна хоёр шатны шүүх хурал болж байхад хэргийн цорын ганц гэрч шүүх хуралд оролцсонгүй. 


18 жилийн турш учир битүүлэг явж ирсэн тус хэрэгт цорын ганц гэрч байсан нь талийгаачийн эхнэр Б.Булган. Хэрэг гарах үед талийгаачтай хамт  байсан Б.Булган яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ. Олон нийтийн зүгээс Б.Булган яагаад шүүх хуралд оролцсонгүй вэ, заавал оролцуулах ёстой гэж үзэж байгаа. Амьд гэрчтэй хэрэг яагаад илрэхгүй байна вэ?.  Бид энэ талаар хуулийн байгууллагын хүнээс асууж тодрууллаа.  Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан Э.Бат-Үүл болон Б.Булганыг шүүх хуралд оролцуулж болохгүй үндэслэл бас байгаа аж. 


Учир нь  Б.Булган өөрөө гэмт хэргийг нуун далдалсан сэжигтэн яллагдагч хэмээн шалгагдсан. Б.Булган анхнаасаа гэрчээр оролцох ямар ч боломжгүй юм байна. Гэрч гэдэг бол эрүүгийн байцаан шийтгэх хуулинд 41 дүгээр зүйлд зааснаар хэрэгт ямар ч хамааралгүй, хөндлөнгийн харсан хүн байх ёстой. Тэгэхээр Б.Булганыг гэрчээр оролцуулах ямар ч боломжгүй болж байгаа юм.
Б.Булган нь тухайн хэргээр өнгөрсөн 2016 онд  11-н сарын турш хоригдон шалгагдсан. Хүмүүс амьд гэрчтэй хэрэг яагаад илэрдэггүй юм бэ гэж гайхдаг.  Эр нөхрөө алдчихсан мөртлөө хохирогчоор тогтоогдоогүй нь Булганы статус өөрчлөгдсөн байгааг илэрхийлж байна. Анхандаа хохирогч байж байгаад хэрэг шалгагдах үед сэжигтэн яллагдагчаар шалгагдсан учраас эргээд шүүх хуралд гэрчээр оролцох боломжгүй болж байгаа. Учир нь ашиг сонирхлын зөрчил үүснэ. Б.Булганы хувьд ингээд гэрчээр оролцох боломжгүй болоод дуусаж байна. 


Өнгөрсөн хоёр дахь өдөр  С.Зоригийг хөнөөсөн хэргийн  давж заалдах шатны шүүх хурал болсон. Тус шүүх хуралд талийгаачийн ах С.Баяр анх удаа оролцсон. Гэхдээ шүүх хурлыг дуусгаж чадалгүй, дундаас нь хаалттай шүүх хурлыг  орхин гарсан юм. Тодруулбал, С.Баяр шүүх хуралдааны эхэнд "Би хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт, миний төрсөн дүү С.Оюун өнөөдрийн шүүх хуралдаанд оролцохгүй гэж хэлээгүй. С.Оюун гадаадад томилолтоор ажиллаж байгаа тул би түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ирж байгаа юм. Хоёрдугаарт, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг миний зүгээс ч гэсэн тавьж байна” гэсэн юм.
Харин шүүх бүрэлдэхүүн түүний саналыг хүлээж аваагүй тул тэрбээр "Олон нийтэд нээлттэй явуулахгүй байгаа учраас хаалттай шүүх хуралдаанд суухгүй" хэмээн шүүх хурлыг орхин гарсан. Энэ удаагийн шүүх хурал мөн л хаалттай болсон бөгөөд шалтгаан нь  төрийн нууц. 


Төрийн нууц гэдэг нь  1995 онд батлагдсан төрийн нууц хадгалах журмын тухай хууль, нууцад хамааруулах журмын тухай хууль гэж байдаг. Өөрөөр хэлбэл төрийн нууц гэдэг нь үндэсний тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой төрийн нууцыг задруулж болохгүй баримт бичгийг төрийн нууцад хамруулж үздэг. Тэгвэл С.Зоригийн хэрэг төрийн нууцад хамаарахгүй. Учир нь гүйцэтгэх ажиллагааны дагуу цуглуулсан баримт бичиг нь төрийн нууцад хамааруулж болно. 
Шүүх хурал үндсэн дөрвөн хэсгээс бүрдэнэ. Шүүгдэгчийн үг, мэтгэлцээний үе шат, нотлох баримтыг шинжлэн судлах, шүүмжийн шат гэсэн хэсгээс бүрддэг. Тэгвэл С.Зоригийн хэргийн шүүх хурлыг шүүгдэгчийн үг, мэтгэлцээний үе шат, шүүмжийн шатыг нээлттэй явуулаад ганцхан төрийн нууцад хамааруулж үзээд байгаа нотлох баримтыг шинжлэн судлах хэсгийг хаалттай явуулах ёстой. Үндсэндээ шүүх хурлыг бүхэлд нь биш хэсэгчлэн хаалттай явуулж болох байсан. Бүхэлд хаалттай явуулж байгаа нь өөрөө хууль зөрчиж байгаа юм. Төрийн нууц нэрийн дор бүхэлд нь  хаалттай явуулсаны дараа ард түмэн шүүхэд үл итгэх,  гэмгүй хүмүүс ял авсан юм  биш биз дээ гэсэн том эргэлзээтэй үлдэж байгаа юм. Энэ мэтчлэн улстөрийн хүрээнд яригддаг тус хэрэг жирийн нэг малчин, тогоочоор туг дахиад дуусаж байгаа бололтой. Монголд үнэн юм, шударга, нээлттэй зүйл гэж байна уу. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
НЭГ Л ҮНЭМШИЛГҮЙ БАЙНА ДАА НЭЛЭЭН ДЭЭРЭЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН ЮМ ШИГ ЭЭ БҮР АЛАХ ЯЛГҮЙ БОЛСОНООС ЭХЛЭЭД Л ОДООГ ХҮРТЭЛ...¿..............
2017/03/19 150.129.143.235
болд
одоо л ойлголооо. ш дэээ. Энэ хэрэг бүр завхарчээ
2017/03/17 43.242.242.52
Холион бантан
Ахуйн шинжтэй гэсэн хэрэг төрийн нууцтай. Ор дэрний асуудал нь нээрээ төрийн нууцюм боловуу . Завхарсан юмаа . Энэдээс хэн хожоод хэн нуугдаад байгаа юм бол доо
2017/03/17 202.179.31.65
завхарсан орон
батүүл булган хоёрын ор хөнжлийн явдал төрийн нууц шүү дээ.
2017/03/17 182.160.34.129
зочин
Булган гэж балай авгай баахан хүний амьдралаар тоглоод . Тэгж л таних байсан юм бол тэр үедээ танихгүй яасын. Нүгэл нь нүдээрээ
2017/03/17 202.9.40.81
харамсаж байна
Ял тулгах гэж хурлыг хаалттай явууллаа. Үнэн мэдээлэл дээр тулгуурлаж ял өгч байгаа бол нууж хаах зүйл байхгүй дээ
2017/03/17 103.26.194.19
БУЛГАН
аЛДАГЫН БАЙНА
2017/03/17 43.242.242.52