8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Аюурсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2015-12-28 08:42:00

 “УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 26.6-д УИХ-ын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албан тушаалаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн дагуу албан тушаалаа өгөх ёстой.Тэгвэл Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн О.Ганбатыг Гаалийн ерөнхий газрын даргын, Д.Ариунсанг Татварын ерөнхий газрын даргын, Р.Эрдэнэбүрэнг Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын, И.Нарантуяаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргын, Т.Аюурсайханыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын, А.Ариунболдыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын орон тооны гишүүний үүрэгт ажлаас тус тус чөлөөллөө.

Харин Д.Болдыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар, Д.Мөнхтөрийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар тус тус томиллоо.Эдгээр эрхмүүд ирэх 2016 оны сонгуульд нэр дэвших гэж буй учир өөрийн хүсэлтээр ийнхүү төрийн албанаас татгалзаж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
saraanag magnaigaas 1000 dahin iluu
2015/12/28 103.17.108.42
зочин
Аюурсайхан гэж мануухай , Амбици ихтэй мануухай, Алтайн нэр баастсан мануухай, Аймхай мануухай ...
2015/12/28 103.17.108.42
ulaan
ingeed ch bolob zaigaa tabij ugsun ni boloo sh dee uur jinhen shudarga chadah hun hiih ajil daraagiin hund amjilt husiee ene mest ymarch namii bus hun bbal zugeer
2015/12/28 103.17.108.42
unenxuu ajliin chadvargui xoirxex3ss uur yumgu ene manangiin zaluuchuu unexeer yavuyrgui
2015/12/28 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment