Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны дөрөвдүгээр улиралд нийт 37.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 577.9 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Эдгээр ажиллагчдын 28.3 (4.9%) мянга нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 51.8 (9.0%) мянга нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 93.0 (16.1%) мянга нь 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай, 218.5 (37.8%) мянга нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 103.2 (17.0%) мянга нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 22.5 (3.9%) мянга нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 60.6 (10.5%) мянга нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзвэл 500.0-700.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид өмнөх улирлаас 3.2 мянгаар, 700.0-900.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 3.7 мянгаар, 900.0-1100.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.0 мянгаар, 1100.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 2.4 мянгаар, 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 1.2 мянгаар, 1500.0 мянган төгрөг, түүнээс дээш цалинтай ажиллагчид 5.8 мянгаар нэмэгдсэн байна. Харин 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.3 мянгаар, 300.0-500.0 мянган төгрөгийн цалинтай ажиллагчид 4.9 мянгаар буурсан байна.