Говьсүмбэр аймагт хоёр хүүхэд гэртэйгээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, зургаан настай Д, дөрвөн настай А нар гэртэйгээ шатаж амиа алсдан байна. Гал юунаас үүдэлтэйг цагдаагийнхан шалгаж эхэлсэн байна.
Тиймээс гэртээ бага насны хүүхдүүдээ харгалзах хүнгүйгээр орхиж хол газар явахгүй байх, ахуйн цахилгаан хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн газраас анхааруулж байна.