Дөрвөн настай охины амь насыг хохироосон хэмээн буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал өнөөдөр болохоор товлогдсон.
БЗД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан тус шүүх хуралд ч Г.Маралмаагийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байна. Иймд шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийн өмгөөлөгчөөр хангуулах эрхийг хүндэтгэж шүүх хуралдааныг ирэх дөрөвдүгээр сарын 4-ний өдөр болтол хойшлуулжээ.
Анхан шатны шүүхээс Г.Маралмааг дагавар охиноо зодож, биед нь хүнд гэмтэл учруулж, амь насыг нь хөнөөсөн хэмээн үзэж 23 жилийн хорих ял оноосон бол Т.Цогт 24 жилийн хорих ял оноосон юм. Гэвч давж заалдах шатны шүүхээс Г.Маралмаагийн ялыг хэвээр үлдээж, Т.Цогтын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрийг эсэргүүцсэн Г.Маралмаа гомдол гаргаснаар Т.Цогтыг дахин саатуулаад байгаа билээ.