8o
Улаанбаатар хот
mobile menu

Үндэсний супер лиг энэ сарын 21-нд эхэлнэ

2017-03-20 18:30:00

Сагсан бөмбөгийн үндэсний супер лигийн техникийн зөвлөгөөн энэ сарын 16-ны өдөр болжээ. Улмаар шинэ улиралын тоглолтыг энэ сарын 21-нд эхлүүлэхээр болсон байна.

21 аймгийн Үндэсний лигийн финал үргэлжилж байгаа учир энэ сарын 19-нд эхлэх байсныг ийн хойшлуулжээ.

ҮНДЭСНИЙ СУПЕР ЛИГ-т хүч үзэх хүчирхэг багууд

1.Альянс Тех Харцага-2015, 2016 оны аварга

2.SBL Хасын Хүлгүүд-2014 оны аварга, 2016 оны дэд аварга

3.Төв Ургац-2016 оны хүрэл медальт

4.Ирвэсүүд-2016 оны IV байрт шалгарсан

5.Ховд Мон-Алтиус -2016 оны плей-оффт орсон

6.Архангай Алтан Дорнодын Дайчид-21 аймгийн Үндэсний лигийн БАРУУН бүсийн аварга

7.Сүхбаатар-21 аймгийн Үндэсний лигийн ЗҮҮН бүсийн аварга

8.Увс Нуур-2017 оны Спрайт D лигийн 65 багаас түрүүлсэн, Спрайт Супер лигийг тэргүүлж буй

Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан эзэнтэй Дархан-Уул аймгийн 2013 оны Супер лигийн аварга ДАРХАН ГАРЬД багт Супер лигт оролцох уриалга хүргүүлсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл