Дөнгөж төрсөн нярайг хүй нь ч цөглөөгүй байхад хүйтэн орцонд орхиод явсан хэрэг энэ сарын 14-нд гарсан билээ. Тодруулбал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-9-р байрны 40 тоот хаалганы үүдэн дээр хүүхдээ орхисныг нэгэн охин олж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг. Гэмт этгээдийн талаар мэдээлэл өгсөн иргэнийг нууцалж, өндөр төлбөртэйгээр мэдээллийг авах аж. Хэрэв нярайг хаясан эхийн талаар мэдээлэл өгөхийг хүсвэл 99590029, 96590029 утсаар холбогдох боломжтой. Одоогоор нярайг Орхон аймгийн Хүүхдийн эмнэлэгт эмчилж буй бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.