8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Алтантуухай: Дэлгүүрээ гэрийнхээ нэг өрөө гэж боддог

Сэтгүүлч Д.Нэргүй
2017-03-20 08:52:00

-Хүнийг үгээр хүмүүжүүлж, амьдруулж, урамшуулж, итгэл хайрлаж болно. Зарим тохиолдолд үгээр хүнийг үхүүлж болно-

Хүний амьдралын зорилго, утга учир яг юу юм бэ. Баян болох юмуу. Эсвэл бусдад туслах уу. Бусдад туслалаа гээд энэ амьдралд төрсний утга учир болох юм бол би өөрөө энэ хорвоо дээр жаргах гэж мэндлээгүй гэсэн үг үү гэж хааяа асуумаар санагддаг. Зарим нэг нь ч хүн туслах гэхээс илүү өөрөө авах, өөртөө ашигтай байхыг илүүд үздэг нийгэмд бид амьдраад байх шиг. Нөгөө талаас бид өөрсдөө ийм нийгмийг бий болгоод ч байх шиг.  Жаргалыг хүсдэггүй амьтан нэг ч үгүй. Магадгүй өт хорхой хүртэл амар амгалан жаргалыг л хүснэ.  Хүний үйл хэрэг санаа бодол бүгд л өөрийн аз жаргалыг бүтээхэд л дөрөөлөгдсөн, дөрөө эсвэл шат болж өгдөг. Аз жаргалыг яаж бүтээн бий болгох талаар ихэнх хүмүүс буруу ойлгож буруу арга замаар явж байгааг үгүйсгэх аргагүй. “Алимны мод таривал алим л ургана. Төмс тарьчихаад алим гарна гээд байвал утгагүй” гэдэг сайхан үг бий. Үүнийг нэг адил  хүмүүс аз жаргал амсахын тулд буруу аргаар явж жинхэнэ жаргал бус зовлонгийн шалтгаанаа тарьсаар л байдаг. Харин өөрөө аж жаргал, ухаарал хайрласан хүн түүнийхээ үр шимийг хүртнэ. Үүнийг нэг тод жишээ бол Сонгинохайрхан дүүрэг Цамбагаравын ар талын буудлаас 200 метр яваад хүрэх газарт байрладаг “Заяа” гэх энэхүү жижигхэн хүнсний мухлагийн эзэн юм. Түүнийг С.Алтантуухай гэдэг. Сэтгэлдээ дүндүүрлэдэг тэр зүйлсийг илэрхийлж гаргах аргаа олохгүй арга яадсандаа урмын сайхан үгсийг дэлгүүртээ бичиж нааж эхэлжээ. Ингээд түүнийг жижигхэн бөгөөд агуу орон зайгаар багахан хугацаанд ийнхүү аялсан юм.

Гаднаа “Тамхи, нэгж зарахгүй” гэсэн бичигтэй уг дэлгүүр лүү ороход цаанаа л нэг гэгээлэг, бас өнгөлөг.  Мөн аль хэдийнэ олны танил болж олон хүний хөлд босго нь элэгдэж хуучирчээ. Хаалгаа нээгээд ороход “Маргааш өнөөдрийнхөөс илүү сайхан болно гэж амьдарч сурцгаая, Уйгаггүй хөдөлмөрийн үр шимд амьдрал дээшилнэ” хэмээн сайхан үгс биднийг угтсан юм. Эндэхийн хүмүүс төдийгүй байнгын үйлчүүлэгчид нь гоё үгстэй дэлгүүр гэдгээр нь анддаггүй юм билээ. Ингээд “Заяа” дэлгүүрийн эзэн С.Алтантуухай ахтай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэе. 

Хүн хийх дуртай, тэмүүлж байгаа зүйлээ хийх нь зөв биз дээ. Хүний гутал тослох, өөр хийж болох зүйл юу байна тэр бүхнийг хийх юмсан гэхээс өөр бодол надад төрж байгаагүй.

-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Танай сайтын хамт олон, уншигчид болон Монголын нийт ард түмэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг С.Алтантуухай гэдэг.  Би нийслэлийн 18 дугаар сургуулийг 1982 онд төгссөн. Улаанбаатар хотын унаган хүн. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг.

-Таныг сэхээтэн гэр бүлээс гаралтай хэрнээ арван жилээсээ л ажилчин ангийн сонгосон гэж сонссон. Яагаад ийм сонголт хийх болсоноо бидэнтэй хуваалцана уу?

-Тухайн үед их сургуульд орох хуваарь надад байсан ч би ажилчин ангийг сонгосон. Яагаад гэвэл манай гэр бүл тэр чигээрээ сэхээтэн хүн байсан. Харин манай ээж ганцаараа ноос нэхмэлийн үйлдвэрт машинист хийдэг байсан. Тиймээс ээжийгээ дагаад ажилчин ангийн түшиглэсэн. Нэг үгээр хэлбэл ээжийнхээ ажилчин ангийн халааг авсан. Нэг гэр бүлд дангаараа сэхээтэн байх ёсгүй. Арван жилд байхдаа л өөрийн гэсэн жижигхэн амбаартай болж түүндээ юу ч хамаагүй хийж мөнгө олох юмсан, ажил хөдөлмөр эрхлэх юмсан гэсэн бодол дандаа төрдөг байсан. Хүн хийх дуртай, тэмүүлж байгаа зүйлээ хийх сайхан шүү дээ. Хүний гутал тослох, өөр хийж болох зүйл юу байна тэр бүхнийг хийх юмсан гэхээс өөр бодол надад төрж байгаагүй. Цэргээс ирээд сав баглаа боодлын цехэд гуравдугаар зэрэгтэй мөртлөө тавдугаар зэрэгтэй хүний ажил хийж байсан. Тэгэхэд би гуравдугаар зэргийн цалингаа авна. Тавдугаар зэргийн ажилтай хүн өдрийн тавхан цаг ажиллаг хэрнээ надаас илүү их цалин авдаг. Илүү ажил хийсэн би ашиггүй үлддэг байлаа. Тухайн үед цалингаа их голдог байсан. Тэгэхэд манай цехээс “Талх чихэр” компани сав баглаа авдаг байсан. Тэднийх нь намайг чи ингэж их ажил хийж байж хөдөлмөрөө үнэлүүлэх хэрэгтэй гэсэн.  Тэгээд би “Талх чихэр”-т орсон. Хөдөлмөр хийгээд амтанд нь орсон хүн мөнгөний араас хөөцөлдөж эхэлсэн. Энд ороод аварга болж байхад ардчилал гарч ирээд нийгэм ганхаж эхэлсэн. Тэгээд 1998 онд Солонгос очиж ажил хийхээр явсан. Тэнд нэлээд олон жил ажиллаж байтал ээжийн бие муудаж дуудагдаж ирсэн тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл дэлгүүрээ ажлуулж байна. 

-Дэлгүүрээ хэзээ нээж байсан вэ. “Заяа” гэж нэрлэсний учир? 

Миний арван жилийн бодол, мөрөөдөл, хүсэл өнөөдөр биелж би өөрийн гэсэн жижигхэн мухлагтай боллоо. Нэг үгээр хэлбэл би хүсэлт мөрөөдлөө биелүүлсэн азтай хүн.  Дэлгүүрээ гэрийнхээ нэг өрөө гэж боддог.

-Солонгосоос ирээд гурван сар болоход би хураасан мөнгөнийхөө бараг талыг нь үрчихсэн.  Юунд гэдгээ мэдэхгүй. Тэгээд л за болохгүй юм байна. Ингэж амьдарч болохгүй гээд энэ дэлгүүрийг худалдаж авсан. Би энэ дэлгүүрээ 14 жил найман сар ажиллуулж байна. Охидуудын минь нэрэнд “Заяа” гэдэг үг орсон болохоор дэлгүүрээ Заяа гэж нэрлэсэн. Тухайн үед би “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэдэг уриатайгаар анх дэлгүүрээ ажлуулж эхэлсэн. Энэ хавийнхан дэлгүүрийг минь нэрээр нь танихгүй, нөгөө дотроо үг бичсэн дэлгүүр гэж ярьдаг.  Зарим нь бүр адаар ааштай ахын дэлгүүр гэдэг юм байна лээ. /инээв/.

-Үг гэснээс та яагаад заавал ингэж сургамж болохоор үгсийг дэлгүүртээ наах болов? 

-Би хүсэл мөрөөдлөө биелүүлсэн азтай хүн-

-Би зөөлөн хүн л дээ. Гэхдээ өнөөдрийн нийгэм, залуусын хандлага, хүмүүсийн байгаа байдалд би хувь иргэн хүний хувьд их бухимдаж явдаг. Би амьдралаа авч явах гэж хөдөлмөрлөж жижигхэн бизнес эрхлэж байгаа жирийн нэг худалдаачин. Гэтэл өнөөдөр хүмүүс маш их уур бухимдалтай, бие биенээ хардсан, сэрдсэн гэнэт их мөнгө олох гэсэн хүсэлтэй, бусдад найдаж амьдардаг болчихож. Магадгүй энэ хүмүүсийг нийгэм ийм болгож байна. Тэглээ гээд хүмүүс хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Би үг эрэлхийлдэг хүн. Монгол үгийн сан маш арвин баяглаг. Хүнийг үгээр хүмүүжүүлж, амьдруулж, урамшуулж, итгэл хайрлаж болно. Зарим тохиолдолд үгээр хүнийг үхүүлж болно. Үгийн гайхамшгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байна. Өнөөдөр эд хөрөнгө, эрх мэдэл, их мөнгө хамгийн чухал, гайхамшигтай сайхан зүйл мэтээр ойлгож хүлээж авч байна. Зарим нь улайрч байна. Мөнгө тийм сайхан зүйл биш. Мөнгөтэй хүн их зовлонтой амьдардаг. Гэр бүл нь асуудалтай, эсвэл хэн нэгэн хар тамхи, мансууруулах бодис, бүсгүйчүүд бол биеэ үнэлэх зэрэг хар бараан зүйл дандаа мөнгөтэй холбоотой байдаг. Энэ бүхнийг иргэн хүний хувьд хараад байх надад үнэхээр хэцүү санагддаг. Тиймээс би сайхан урмын үг, ухаарал хайрлах үг дэлгүүртээ нааж эхэлсэн. Яагаад гэвэл хүн байгаа зүйлээрээ баян байх ёстой. Үгийн сайхныг бусдад мэдрүүлэх, манайхаар үйлчлүүлсэн зарим хүн гундуухан ороод гарахдаа миний бичсэн нэг ч гэсэн үгийг олж уншаад гунигаа мартах, аливаад эерэг хандлагатай байгаасай гэсэн үүднээс үг наадаг. 

-Тэгвэл таны хэлэх дуртай үг юу вэ?

-“Байгаараа баян байж сурцгаая”. Энэ үг ямар ч илүү тайлбаргүй олгогдох болов уу.

-Дэлгүүрээ хэдэн цагт нээдэг вэ?

-Манай дэлгүүр өглөөний 7:00 цагт ажиллаж эхэлдэг. Орой 17:00 цагт хаадаг. Орлого их, бага орсон нь хамаагүй яг цагтаа хаалгаа хаадаг.

-Хүнс, жимсний дэлгүүр гэхэд арай эрт хаадаг юм шиг санагдлаа. Ажлаа тараад хүмүүс илүү их хүнсний ногоо, жимс жимсгэнэ авна тэгвэл орлого сайн орох юм биш үү? 

-Миний орлогод чи яагаад санаад зовоод байгаа. /инээв/. Залуу байхад ашиг, орлогын хойноос их гүйдэг байлаа. Одоо бол надад гэр бүл минь хамгаас чухал. Би айл гэрийн эзэн, халамжтай хань, түшигтай аав байхад надад цаг зав хэрэгтэй. Дэлгүүрээ орой 17:00 цагт хаачихаад үлдсэн цагаа гэр бүлдээ өнгөрүүлэхийг илүүд үздэг болсон. Гадуур гарахад бөөн уурлаж, уцаарласан хүмүүс. Нийгэмд бухимдахгүй зүйл гэж алга. Тиймээс бухимдаад ирсэн гэр бүлийнхээ гишүүдэд халуун дулаан уур амьсгал төрүүлж, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах ёстой. Энэ миний үүрэг. 

-Дэлгүүрийн гэрэлтүүлэг нэлээд өвөрмөц юм. Та өөрөө ингэж зассан уу?

-Миний арван жилийн бодол, мөрөөдөл, хүсэл биелж би өөрийн гэсэн жижигхэн мухлагтай болсон.  Нэг үгээр хэлбэл би хүсэл мөрөөдлөө биелүүлсэн азтай хүн.  Дэлгүүрээ гэрийнхээ нэг өрөө гэж боддог.  Агааржуулагч, гэрэлтүүлгээ би өөрөө хийсэн. Өдрийн гэрэлтэй хэрнээ 100 лампын чийдэн тавьсан. Учир нь дулаан сайн ялгаруулдаг өвлийн улиралд дулаахан байдаг юм. Мөн хүн орж ирэхэд таатай уур амьсгал бүрдүүлдэг.  Гэрэлтүүлэг сайтай газар гэгээлэг, өнгөлөг байдаг. Үүнийг дагаад хүний сэтгэл ч сайхан болдог.

-Дэлгүүрийнхээ барааг хаанаас татаж авдаг вэ?

-Барс захаас татаж авдаг. Байнгын авдаг ганц хоёрхон газраас авдаг.  Шинэхэн байдал чанарт нь илүү их анхаардаг. Би хүнд муу юм өгөх, өөрөөсөө зүйл гаргахын хүсдэггүй. Тийм учраас өнөөдөр манайх өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон гэж боддог. 

-Та хэд хэдэн хүнийг цалинжуулж ажлуулдаг гэсэн. Нийт хэчнээн хүнийг ажлуулж байна вэ?

-Ээлжийн хоёр жолооч, хоёр ачигч ажлуулдаг.  

Ийнхүү бидний яриа өндөрлөх зуур дэлгүүрийн байнгын үйлчлүүлэгч орж ирсэн юм. Тэрбээр “Бөмбөгөр” худалдааны төвийн тэндээс ирж хүнсний ногоогоо авдаг гэсэн юм. Түүнийг сэтгэгдлийг сонссон юм. “Манай ажил гэр эндээс нэлээд зайтай хэдий ч би байнга ирж үйлчлүүлдэг. Бараг 5-6 жил болж байна. Ирэх болгонд нэг л дотно сэтгэлээр хандаж шинэхэн бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Хувь нь өөрөө ч сайн хүн. Шулуун шударга зантай. Бүтээгдэхүүний үнэ ч харьцангуй хямдхан хамгийн гол нь найдвартай. Нэг ч удаа муудсан бүтээгдэхүүн зарж байгаагүй” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Зөөлөн атлаа хурц зантай С.Алтантуухай ахтай хэсэг хором ярилцах зуур хэдэнтэй загнуулаад авсан юм. Учир нь сарын цахилгааны төлбөр хэд гардаг вэ. Өдөрт хэдэн төгрөгийн орлого олдог вэ гэж асуухад миний орлого, зарлага чамд ямар хамаатай юм. Би хоосон хонохгүй, сайн хань, халамжтай эцгийн үргээ биелүүлээд болоод л байна гээд тас хийтэл хэлээд орхив. Ёстой гайхах айх зэрэгцэж байсан ч дотроо нээрээ ч энэ хүний орлого  зарлага, надад ямар хамааралтай юм бэ гэсэн бодол төрсөн юм. Энэхэн зуур бид яагаад юу юуны туханд хүрэлгүй мөнгөний их багад анхаарал хандуулдаг болчихов гэсэн бодол ч төрсөн юм. Гэтэл тэрбээр их мөнгө олно гэж наймаа хийвэл хэзээ ч ашиг олохгүй. Итгэлтэй, найдвар зүйлийг хүн илүү үздэг гэдгийг би чухалчилдаг. Тиймээс чи асуусан асуултад хариулахгүй гэв. 

Ийнхүү биднийг ярилцах зуур үйлчлүүлэгчид тасарсангүй. Зарим үед хэсэгтээ хүлээлт үүсгэж, дугаарлаж байлаа. Аливаад чин сэтгэлээсээ хандах, бусдыг харж бус өөрийнхөөрөө амьдралыг өөрийн гараар бий болгож, эцэг, ханийн үүргээ биелүүлж яваа олон сайхан хүний нэг төлөөлөл болсон сайхан хүнтэй ийнхүү уулзсан юм. Тэрбээр "Ах нь энэ хямралтай үед ашиг олох гэхээс илүү амьдралаа болгох юмсан гэсэн бодолтой явна. Хэдэн хүүхдүүд минь тусдаа гарсан ч дутууг нөхөж өгөх нь миний үүрэг учраас илүү гарсан хэдээ үр хүүхдүүдээ өгдөг. Ингэж байж элэг бүтэн, сэтгэл амар амгалан, гэдэс цатгалан, мөр бүтэх байхын аз жаргалыг мэдэрч яваа азтай хүн" хэмээн өөрийгөө тодотгосон юм.  

С.Алтантуухай ахын өөр нэг хэлэх дуртай үгээр энэ удаагийн сурвалжлагаа өндөрлүүлье. "Хүн хүнээ хүндэлж сурцгаая" . Хүмүүний хамгийн агуу үйл нь хүндлэл аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
saihan eyreg zyilees byy sal!
Hymyys ee!!!eneederiin zarim hezyy nehzelyyd chini chag zyyriin hereg baihiig ygyisgehgyi ee!!!gagzhyy niigemd heregtei zyilees ylger abch l zaasdaa hyn zon amidardag yum syy!!!saihan eyreg zyilees by
2017/03/21 148.60.92.227
  • Recent
  • Most Read
  • Most Comment