8o
Улаанбаатар хот
mobile menu

Оросын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр монгол иргэдэд торгууль ногдуулжээ

2017-03-20 08:30:26

ОХУ нь 2016 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс Беларусь, ОХУ-ын хоорондох хилийн цэгүүдээр гадаадын иргэдийг нэвтрэхийг хориглож, зөвхөн олон улсын шалган нэвтрүүлэх цэгтэй боомтуудаар оруулах болсонтой холбогдуулан тус улсын хилийг зөрчсөн гэсэн үндэслэлээр монгол иргэдэд торгууль ногдуулсан тохиолдол хэд хэд гарчээ.

Тодруулбал Орос, Беларусын хооронд гуравдагч орны иргэдийг хилээр нэвтрүүлэх журмыг тохиролцоогүй байгаа тул гадны иргэд зорчих, дамжин өнгөрөх эрх зүйн үндэслэл одоогоор байхгүй болохыг албан ёсоор ГХЯ-наас мэдэгдэв.

Иймд монголчууд цаашид дээрх орнуудын хилийг зөрчихөөс зайлсхийх үүднээс галт тэрэг болон авто тээврийн хэрэгслээр Орос, Беларусын хооронд зорчихгүй байх, Беларусаар дамжин ОХУ-д нисэх тохиолдолд Минск-Москва чиглэлийн олон улсын нислэгийг сонгож, Беларус, Оросын хооронд үйлдэгддэг дотоодын нислэгийг сонгохгүй байхыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл