8o
Улаанбаатар хот
mobile menu

Долоо хоногийн өрнийн зурхай

2017-03-20 08:46:46

ХОНЬ

Таатай долоо хоног. Бусадтай харилцахдаа элэгсэг, найрсаг байснаар ямарваа асуудал, бэрхшээлийг давж гарна. Хийх ёстой ажлаа цаг тухайд нь хариуцлагатай гүйцэтгэх хэрэгтэй. Төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Бусдад мөнгө зээлэх хэрэггүй.

ҮХЭР

Хувийн амьдралд сорилттой тулгарна. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх нь. Орлого нэмэгдэж, түрийвч зузаарна. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй. Та нарын зарим зугаа цэнгэлд хэт автаж, уруудах замд хурдаа нэмнэ.

ХАМТАТГАХ

Энэ долоо хоногт та идэвхтэй ажиллах хэрэгтэй. Хайр дурлалын бүтэлгүйтэл сэтгэл санааны уналтад оруулна. Өөрийн санаа бодлыг бусдад тулгах хэрэггүй. Ердийн үед дуугүй байдаг хүмүүс найз нөхдийнхөө хүрээнд хэт задгай, чалчаа болох хандлагатай. Хэн нэгэнд сайхан харагдах гэсэндээ хуурамч зан гаргах хэрэггүй. Биеийн тамирын дасгал хийж, сайн унтаж амрах хэрэгтэй.

МЭЛХИЙ

Амжилттай долоо хоног. Долоо хоногийн эхээр мөнгө санхүүтэй холбоотой үйл хэрэг бүтэмжтэй байна. Та нарын заримд тохиох гэнэтийн өөрчлөлт албан тушаал, зэрэг дэв ахихад тусална. Танилцсан хүнтэйгээ удаан хугацааны турш холбоотой байх болно. Хосуудын мөнгөний асуудал дээр санал зөрөлдөх бололтой. Эрүүл мэндийн байдал сайжирна. Сэтгэл санаа өөдрөг, идэвхтэй байх болно.

АРСЛАН

Амжилт бүтээлийн долоо хоног. Таны бүтээмж өндөр байна. Гэхдээ хэт идэвхтэй байх хэрэггүй. Хамтын амьдралд хөл тавьж буй шинэ хосууд сайхан мэдээ сонсоно. Долоо хоногийн сүүлээр орлого нэмэгдэж, таны худалдан авах чадвар нэмэгдэнэ. Эрүүл мэндийн байдал сайжирч, сэтгэл санаа тогтворжино. Гэр бүлдээ үнэнч байж, хөнгөмсөг явдлаас татгалзаарай.

ОХИН

Долоо хоногийн эхээр таны хайр дурлал, янаг амрагийн явдал одоо одтой байгаа ба азтай завшаан таныг ивээнэ. Долоо хоногийн дундуур таны энерги хэдийгээр ердийнхөөс доогуур байж магадгүй. Таныг жолоодогч сар таны ордонд айлчлалаа хийж байгаа бөгөөд маш их эрч хүч, урам зориг, санаачилгыг илгээх болно. Хийж байсан бүх ажлаа дуусгаагүй бол долоо хоногийн сүүлийн өдрүүд танд хүндхэн байна.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн эхээр энэ ордныхон харилцааны хүрээ эрс өөрчлөгдөнө. Хосуудын харьцааны бат бөхийг шалгах болно. Амьдралын дадал туршлагыг тань зөн билэг орлоно. Долоо хоногийн сүүлээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй, бүх муу сайн зүйлсийг эргэцүүл.

ХИЛЭНЦЭТ

Таны өмнө олон зам байгаа боловч аль нь ч танд зөв сонголт шиг санагдахгүй байна. Учрыг нь олоогүй зүйлийнхээ сонголтыг яаран гаргах хэрэггүй. Энэ хооронд дотоод сэтгэлээ сонсохын тулд аль болох ганцаараа цагийг өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Долоо хоногийн туршид өөрийн жинхэнэ зорилго, хүсэл зоригоо зөв эсэхийг дахин сайн бодож үзвэл зөв замаа сонгоно. Эрүүл мэнддээ анхаарч, сайн унтаж амарч байх хэрэгтэй

НУМ

Тайван долоо хоног. Удаан хугацаанд хөөцөлдсөн ажил хэрэг бүтэж эхэлнэ. Хэн нэгний өмнөөс буруутан болох магадлалтай. Харилцан ашиггүй үйл хэрэгт хамтрах хэрэггүй. Санхүүгийн нөхцөл байдал сайжрах боловч шаардлагагүй худалдан авалтыг тэвчээрэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдэдээ цаг гаргаарай. Тэдэнд таны мөнгө биш хамт байх хугацаа илүү чухал гэдгийг битгий мартаарай.

МАТАР

Энэ долоо хоногт таны амьдралд тайван байдал үргэлжилнэ. Олон хүний өмнө нэрээ бодож, бодлогогүй алхам хийхээс сэрэмжлээрэй. Ажил хэрэг хэвийн үргэлжилнэ. Санхүүгийн байдал улам дордож, их хэмжээний зарлага гарах бололтой. Бусдад туслахдаа өөрийн нөөц бололцоогоо хэтрүүлэн үнэлэх хэрэггүй. Ганц бие хүмүүс хэн нэгэнтэй харилцаа тогтоохдоо болгоомжтой хандах хэрэгтэй.

ХУМХ

Амьдралын эрч хүч, урам зориг өндөр байна. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна. Ажлаа солих, өөр албан тушаалд шилжин ажиллахад таатай байна. Мөрийтэй тоглоом, эрсдэлтэй хөрөнгө оруулалт зэргээс татгалзаарай.Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

ЗАГАС

Идэвхтэй долоо хоног. Шинэ найз нөхөдтэй болж, олон сонирхолтой үйл явдал тохионо. Өөрийгөө шинээр харуулах бололцоог эрэлхийлж, ажилдаа идэвхтэй байгаарай. Долоо хоногийн сүүлээр найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж, хөгжилдөж зугаацах бололтой. Тэд таныг эрсдэлтэй, адал явдалд уруу татаж магадгүй байна. Ямар ч үед хэт сэтгэл хөдлөлдөө автахаас болгоомжлоорой.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл