2017 оны 03 дугаар сарын 21-ний 03 дугаар сарын 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Гуравдугаар сарын 21-22-нд нутгийн баруун хагаст, 23-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 24-нд ахиухан хэмжээний хур тунадас, нойтон цас орно. Салхи 21-нд Алтайн уулсаар, бусад хугацаанд зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Хугацааны эцсээр ихэнх нутгаар хүйтэрнэ.