09:00 цагт Нээлттэй нийгэм форум-ын байранд “Монгол Улсад уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах нь” арга хэмжээ эхэлнэ.
11:00 цагт Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд Монгол улсын геологи, хайгуулын салбарын асуудлаар хэвлэлийн бага хурал зарлаж байна.
11:30 цагт Ардчилсан намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр бүртгүүлсэн 565 хүнд МҮЭСТО-нд нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг гардуулна.
11:40 цагт Нийслэлийн Хангарьд ордны ард “Гэрэл” төвийн гуравдугаар давхарт Иргэдэд үйлчлэх 11-11 төвийн нээлт болно.
12:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд уналт таталт өвчний талаарх хэвлэлийн хурал болно.
12:00 цагт MN-Мэдээллийн төвд Монголын неврологийн нийгэмлэгээс энэ сарын 25-нд болох олон улсын Эпилепсийн эсрэг өдөрт зориулж "Эпилепсийн өдөрлөг" зохион байгуулах талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.
17:00 цагт Монгол Улс “Эрчим хүчний хэмнэлтийн үндэсний хөтөлбөр”-тэй болох тухай Эрчим хүчний зохицуулах хорооны байранд мэдээлэл хийж, гарын үсэг зурна.