Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн яам "Алт-2" хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд санхүүжилт шаардлагатай алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргахаар ажиллаж байгаа аж.
"Алт-2" хөтөлбөр нь алт олборлогчдод санхүүгийн дэмжлэг үзүүлэх, хүчин чадлыг нь нэмэгдүүлж, 2020 он гэхэд 25 тонн хүртэлх алт олборлох, алтны нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх зорилготой юм. Засгийн газрын хөтөлбөрт тусгаснаар хөтөлбөрийн санхүүжилтийг Монголбанктай хамтран гаргах юм байна.
Алтны тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг гаргана
2017-03-20 09:33:54