8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

2017-03-20 10:16:42

2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласан. Үүний хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран сард нэг удаа иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгуулж байна.

Энэ удаагийн өдөрлөг маргааш буюу 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн “Мишээл” төв, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төв, Баянгол дүүргийн ЗДТГ-ын байранд тус тус болно. Өглөө 9.00 – 17.00 цагийн хооронд болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл