НӨАТ-ын энэ сарын сугалааны тохирол өчигдөр орон даяар явагдаж өндөрлөлөө. Сугалаанд өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс 28-ны хооронд хэвлэгдэж, гуравдугаар сарын 18-н хүртэл бүртгэгдсэн баримт оролцжээ.
Энэ удаагийн тохиролд 20 мянган төгрөгийн 9,291 азтан, 100 мянган төгрөгийн 974 азтан, 500 мянган төгрөгийн 105 азтан, дөрвөн сая төгрөгийн 7 азтан тодорсон байна. Харин супер шагналын эзэн хараахан тодорсонгүй.