8o
Улаанбаатар хот
mobile menu

Цэцэрлэг, сургуулиудын барилгын 50 гаруй хувь газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй

2017-03-20 10:46:00

Дэлхийн банкнаас хотод дахь 406 цэцэрлэг сургуулийн барилгад газар хөдлөлтийн гамшгийн үнэлгээг хийжээ. Нийт сургуулиудын 50 гаруй хувь нь эрсдэл өндөртэй гарсан байна. Гамшгийн эрсдлийн үнэлэгээгээр хананд цууралт эсэх, барилгын сууринд суулт өгсөн эсэх барилгын дотоод хийц ямар байгааг авч үзсэн байна. Үүнээс гадна сургууль цэцэрлэгийн анги дүүргэлтийг судалжээ. Судалгаагаар ихэнх сургууль цэцэрлэгийн барилга хуучирсан, анги дүүргэлт хэтэрсэн, олон сургууль гурван ээлжээр хичээллэсэн байдалтай. Өдрийн цагаар газар хөдөллөө гэхэд барилга шууд нурах эрсдэлтэй гэсэн үнэлгээ өгчээ.

 

Өдрийн цагаар газар хөдөллөө гэхэд барилга шууд нурах эрсдэлтэй гэсэн үнэлгээ өгчээ.

Аливаа гамшгийн үед бага насны хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүүтэй өртдөг. Сургуулийн цэцэрлэгийн барилгад анхаарал хануулах зайлшгүй шаардлагатай аж. 7-8 баллын хүчтэй газар хөдөлбөл Улаанбаатар хотын нийт барилга байгууламжийн 25-30 орчим хувь нь өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Газар хөдлөлтийн ая даахгүй гэгдэх барилга байгууламжийн цөөнгүй хувийг сургууль цэцэрлэгийн барилга эзэлж байна. Зарим цэцэрлэг, сургуулиуд аврах гарц хаалтыг битүүмжилсэн, агуулах хийсэн, цонхонд тор хаалт хийсэн зөрчилтэй байжээ.  

Манай сургуулийн цэцэрлэгийн олонх нь тоосгон ханатай, төмөр бетон хучилттай аж. Харин олон улсад ийм барилгууд газар хөдлөлтөд хамгийн эмзэгт тооцдог . 

Ажлын хэсгийнхэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн барилгын газар хөдлөлтийг тэсвэрлэх байдалд хурдавчилсан байдлаар өөрөөр хэлбэл олон улсын хэмжээнд ашигладаг хамгийн энгийн арга зүй болох төлөвлөлт болон үндсэн даацад үүсэж буй гэмтлийн харагдах байдалд үнэлэлт өгсөн. Барилга байгууламжуудыг эрэмбэлэх, шаардлагатай тохиолдолд хүчитгэх ажлыг хамгийн бага өртгөөр чанартай зохион байгуулах талаар тусгасан гарын авлага боловсруулах юм байна. Манай сургуулийн цэцэрлэгийн олонх нь тоосгон ханатай, төмөр бетон хучилттай аж. Харин олон улсад ийм барилгууд газар хөдлөлтөд хамгийн эмзэгт тооцдог

100 гаруй түр цугларах талбайтай болж, цаашид ашиглах боломжгүй 98 барилгыг нураана

Жил ирэх тусам улсын хэмжээнд газар хөдлөлтийн идэвхжил буурахгүй нэмэгдэж байгаа. Ойрын өдрүүдэд энэ асуудлаар ямар шийдэл, хэлцэл явагдсан талаар сонирхуулья.

Байгалийн гамшигт ослоос урьдчилан сэргийлж, бэлтгэлтэй байж гэмээнэ хохирол багатай даван туулна. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт Шадар сайд У.Хүрэлсүх түүний харьяа байгууллагууд, мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар хэлэлцжээ. Шадар сайдын мэдээллээр өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 28 мянга шахам газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ.

Иймд 98 барилгыг нурааж дахин төлөвлөн шинээр орон сууц барих нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

2000 онд Улаанбаатар хот орчим жилд 200 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдэж байсан бол 2016 онд 1800 гаруй удаа газар шилгээсэн байна. Иймд газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлэх, нэгэнт гамшиг тохиолдсон үед иргэд өөрийгөө хэрхэн хамгаалах дадалтай болоход олон нийтийг сургах нь нэн тэргүүний зорилт хэмээн үзэж байна.

Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд 566 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийхэд газар хөдлөлтийг тэсвэрлэх нь 172, хүчитгэж сайжруулах 75, газар хөдлөлтөд тэсвэргүй барилга 319 байна гэсэн судалгаа гарсан аж. Эдгээр 319 барилгаас 172-т нь мэргэжлийн хяналтын байгууллагаас цаашид ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт үйлдсэн байдаг. Иймд 98 барилгыг нурааж дахин төлөвлөн шинээр орон сууц барих нийслэлийн Засаг даргын захирамж гарчээ.

Түүнчлэн нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар түр цуглах талбайг дахин тодотгож, 47 байсныг нэмэгдүүлж 100 гаруй түр цугларах талбайг бий болгосон байна. Эдгээр талбай дээр ямар нэгэн орон сууц, оффис барихгүй. Газар хөдлөлт болсон тохиолдолд иргэд цуглардаг байх юм.

Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилт нэмэгджээ

Жилд дунджаар 25.000 орчим газар хөдлөлт бүртгэгддэг. 2005 оноос Улаанбаатар хот орчмын бүс нутагт буюу хотын төвөөс 150 км орчим тойрог хамарсан бүс нутгуудад болж буй газар хөдлөлтийн тоо огцом өссөн.Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын оршин суугчдад мэдрэгдсэн хүчтэй газар хөдлөлт 4-6 удаа болсон. Тодруулбал, 2016 онд Улаанбаатар хот орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт нь хотын баруун захад орших Эмээлтийн хагарлын дагуу болсон байна.

2016 онд Улаанбаатар хот орчимд болсон нийт газар хөдлөлтийн 65 хувь нь буюу 740 газар хөдлөлт нь хотын баруун захад орших Эмээлтийн хагарлын дагуу болсон байна.

Өнөөдрийг хүртэл газар хөдлөлтийг урьдчилж мэдээлэх шинжлэх ухааны ололтыг нээгээгүй. Газар хөдөлж байсан цэгүүд байнгын идэвхжилтэй байдаг учир дахин давтагдах магадлалтай гэж үзээд хүчирхийллийг амжиж хэмжих, анхааруулах багаж суурилуулсан байдаг.

Хамгийн найдвартай гарц бол газар хөдлөлтөд тэсвэртэй барилга барих. Энэ шаардлагыг хангаж байгаа эсэх нь Дэлхийн банкнаас хийсэн судалгаа харуулж байна.

Хүчтэй газар хөдлөлтийн үед үүсэх гал түймрийн аюул нь хотыг тэр чигт нь сүйтгэх магадлалтай.

Хот суурин газрыг зөв төлөвлөж газар хөдлөлтийн аюулыг нарийн тооцоолсон тэсвэртэй байшин барилгуудыг байгуулснаар энэхүү аюулаас сэрэмжилж чадна.

Улаанбаатар хотын хувьд аюулд өртөх магадлал тун өндөр байгаа. Тухайлбал, хүчтэй газар хөдлөлтийн үед үүсэх гал түймрийн аюул нь хотыг тэр чигт нь сүйтгэх магадлалтай. Ялангуяа зууханд ил гал түлдэг, цахилгааны хувьд муу сүлжээтэй гэр хороолол үүнд багтана. Түүнчлэн уулыг нураан байгуулж буй байшин барилгууд болон бензин түгээгүүрийн газрууд суларсан хад чулуунд даруулах аюултай.  П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл