Боксын спортын ОУХМ, Рио 2016 зуны олимпийн наадмын 5-р байрын шагналт Э.Цэндбаатар бусдад зодуулж сэхээнд орсон байна. Өнгөрсөн бямба гаригт Э.Цэндбаатарыг үл таних согтуу залуус зодож, улмаар приус маркийг автомашинаар хөөж мөргөн гэмтээсэн байна. Улмаар ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгджээ. Одоогоор Э.Цэндбаатар нүүрэндээ 32 оёдол тавиулсан, биеийн байдал маш хүнд, гурсаар хооллож байгаа гэнэ.
ОУХМ Э.Цэндбаатар хүнд зодуулан ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт ухаангүй хүргэгджээ
2017-03-20 11:04:32