Засгийн газрын XI байранд буюу Сонгуулийн ерөнхий хороо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар байрладаг барилгад дөнгөж сая гал гарсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар гал гарч, барилгын хоёр давхраас их хэмжээний утаа гарч эхэлсэнтэй холбогдуулан дотор байсан ажилчдыг бүгдийг нь гаргаад байгаа аж.