Өнгөрсөн эмэгтэйчүүдийн баяраас эхлэн Лондонд Ичинхорлоо гэх бүсгүй С.Баярыг эсэргүүцэн Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны байрны гадна жагсаал зохион байгуулж байгаа. Түүний жагсаал өдөр ирэх тусам хүрээгээ тэлж, жагсагчдын тоо өсч байна.
Үүнтэй холбогдуулан Англи дахь Монголын Элчин сайдын консул Б.Одонжил цахим хуудастаа жагсагчдыг сүрдүүлсэн утга бүхий зүйл цахим хуудастаа бичжээ.
Тэрээр "Элдэв гүтгэлэггүй, бодит мэдээлэл: 3 дугаар сарын 8-ны өдрөөс ЭСЯ-ны гадна цуглаж шаардлага тавьж байгаа хүмүүстэй уулзаж, гурван зүйл асуудлаар ярилцсан.
1. ЭСЯ-ны гадаа зогсож байгаа учраас гарч ирэв. ЭСЯ-ны үүд хаалга нээлттэй байна, ЭСЯ-нд хандаж хэлэх, өгөх хүсэлт байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.
2.ЭСЯ-аар уламжлан УБ-т холбогдох байгууллагад хандаж хүргүүлэх хүсэлт шаардлага байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.
3. Хувь хүний болон түүний үр хүүхдийн нэр хүндэд холбоотой уриа лоозон барьжээ. Энэ асуудлаараа тэр хүнтэй нүүр уулзаж ярих, шаардах зүйл байна уу гэж асуусан БАЙХГҮЙ гэсэн.
Дотогш орж тохиролц гэсэн гэж худал бичсэнд харамсаж байна. Би монгол хэлээр ярьсан. Арай тэгж ойлгомооргүй л юм. Дотроо тийм хүсэлтэй байсныг таашгүй. Монгол хүмүүс хүний нутагт өөрийн үзэл бодлоо илэрхийлэх гээд хэнийг ч биш, эх орноо л муухай харагдуулаад байгааг ахмад хүний хувьд зөвлөе гэж бодоод зөвшөөрвөл нэг зүйл хэлье гэсний хариуд Шаардлагагүй.
Ярих эсэхээ өөрөө мэд гэсэн. Би юм хэлээгүй. "Нууц зүйл" хэлье гэсэн гэж худал бичсэнд харамсаж байна. Бас л тийм хүсэлтэй байсан байж мэдэх. Гэхдээ ер нь миний хэлэх гэж бодсон дээрх үгс маань монголчууд хоорондоо аминчилж ярих л зүйл байсан болов уу.
Шаардлага гаргаж байгаа хүмүүсийн дотор Монгол, Британий хууль зөрчиж давхар харъяалалтай байгаа, гадаад овог нэрээ олон нийтэд гаргаагүй, хүний газарт хань ижилтэйгээ хамт ирээд түүнийгээ цагдаад барьж өгөөд хорих газар руу явуулчихсан гэх мэт тодорхой баримттай хүмүүс л голдуу байна даа.
Та нар минь харь нутагт байгаа бусад монголчууддаа л ТОМ ГАЙ бүү болоосой доо гэж хүсэж байна. Сэтгэгдэл, хариу бичих хүмүүс нэр усаа тодорхой, үнэн бичиж, уншигчдад бодитой мэдээлэл өгч байна гэж найдаж байна" гэжээ. Б.Одонжил. 2017.03.08 Лондон" хэмээжээ.