ОУХМ, Рио-2016 олимпийн наадмын тавдугаар байрын шагналт боксчин Э.Цэндбаатар бусдад зодуулж, Гэмтэл согог сэргээн засах үндэсний төвд эмчлүүлж байна. Цагдаагийнхан түүнийг зодож гэмтээн, машинаараа дайрсан этгээдүүдийг баривчлан шалгаж байна. Хэрэг явдал гарах үед Э.Цэндбаатартай хамт боксын шигшээ багийн тамирчин Х.Энх-Амар, Г.Баярхүү болон залуу тамирчин Ц.Жамъяанбат, Д.Давааням, О.Бямба-Эрдэнэ нар байжээ. Тэгвэл дээрх тамирчдыг Үндэсний шигшээ багийн алба, Монголын боксын холбооноос Хандгайт дахь цугларалтаас буулгасан байна.Э.Цэндбаатар, Х.Энх-Амар, Г.Баярхүү нарыг Үндэсний шигшээ багаас зургаан (3.20-9.20 хүртэл) сараар хасах шийдвэрийг Монголын боксын холбоо гаргажээ.
Хүнд зодуулсан Э.Цэндбаатар нарын боксчдын эрхийг зургаан сараар хасчээ
2017-03-20 17:11:03