8o
Улаанбаатар хот
mobile menu

Хууртаж эсвэл шахалтаар албан тушаалд томилогдчихсон дарга нар байна уу, гомдлоо тайлаарай

2017-03-21 07:30:00

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:-“...Та бүхэн “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бид үлгэрлэх үүрэгтэй. Энэ алхам төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлэхэд төвөггүй. Харин албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явж болно. Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй. Төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц. Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгож байна. Хэрвээ тавилга нь гологдож, албаны унаа нь тухгүй санагдаж байвал тэр хүн өөрөө ажилдаа гологдож байна гэж ойлго. Тэнд таныг хувийн бизнесээ хийгээд илүү тансаг өрөөнд ажиллах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө бид харин энд зүтгэе...” гэжээ.

Маш сайхан ч, сайн ч хэлжээ. Энэ мэтээр үлгэрлэвэл ч Монгол Улс одоо байгаагаас илүүтэй, хурдацтай хөгжмөөр, цэцэглэмээр “ногоон гэрэл” асаад эхэлчихлээ хэмээн санагдаж байна.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн:-”...-ОУВС-гаас тодорхой шаардлага тавьсан. Бид тохирохдоо арай уян хатан болгох ёстой гэж үзсэн. Хямралтай үед иргэдээ ажилгүй болгохыг урьтал болгосонгүй. Гэхдээ тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр хүн ажилд авахгүй. Харин боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилохоор зохицуулалт хийхээр төсөл боловсруулсан.

-Чухал салбарууд дээр ажиллах хүчин нь дутаад эхлэхгүй юу?

-Янз бүрийн л хүсэл мөрөөдөл байгаа. Хүсэл мөрөөдөлдөө хүрэх хэмжээний орлоготой болж байж л энэ асуудлыг ярих хэрэгтэй. Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийхээс өөр аргагүй...”

Яахын аргагүй намаа хоёрдугаарт, улсаас нэгдүгээр тавьсан " их жас"-ын эрхмийн үг.

Юутай ч МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан саднаас нэлээд нь Засгийн газрын 100 хоногт багтан өндөр алба хашиж эхлээд, өнөөдөр бүүр тухлачихсан нь хэнд ч нууц биш.

Олны үг ортой гэдэг. Энэ Засгийн газар байгуулагдсанаас хойш, үнэмлэхүй олонх болсны хэрэг юу билээ, бүгд л хүү, охин, эхнэр, түүний дүү, худ ургаа ямар нэг албан тушаалд томилуулахаар зүтгэж, түрүүчээсээ аль хэдийнэ биеллээ олж хүсэл нь биелчихсэн. Хэний хэн, ямар албан тушаалд очсон тухай хэвлэлээр ч, цахим ертөнцөөр ч хангалттай мэдээлэл гарсан. Юутай ч МАН-ын гишүүдийн ах, дүү, хамаатан саднаас нэлээд нь Засгийн газрын 100 хоногт багтан өндөр алба хашиж эхлээд, өнөөдөр бүүр тухлачихсан нь хэнд ч нууц биш.

Ерөнхий сайдын “шаардсанаар” бол албадлагаар, хэн нэгний татаас, шахаагаар дарга болсон, хүчинд автаж юм уу, хууртаж албан тушаалд томилогдсон хүн байвал тэрийгээ хэлээд одоо явах албан хаагч гарах болов уу даа.

Хууртаж албан тушаалд томилогдчихсон дарга болчихлоо би хэмээн гомдоллож, олон нийт, шүүхэд цагдаа болж байсан албан тушаалтны тухай ойрын олон хэдэн жилд лавтай л сонссонгүй.

Албадлагаар албан тушаал буурсан, намын ч юм уу, үзэл бодлын зөрчлөөс ад шоо үзэгдсэн нэгэн л гарч магад.

Хууртаж албан тушаалд томилогдчихсон дарга болчихлоо би хэмээн гомдоллож, олон нийт, шүүх цагдаа болж байсан албан тушаалтны тухай ойрын олон арван жилд лавтай л сонссонгүй.  

Хэрвээ та мөнгө хийх гэж байгаа бол төрд биш, бизнесийн салбарт зүтгэ. Тийм хүмүүс одооноос эхлээд Төрийн ордноор, яамдын байраар эргэлдэх хэрэггүй гэжээ Та.

Өрхийн тэргүүн таныг ингээд олон нийтэд зарлачихсан болохоор мөнгө угаахаар төр рүү шургалахгүй нь. Яам, ордноор эргэлдэх хүн гарахгүй байлгүй дээ.

Гэхдээ Засаг солигдоод багагүй хугацаа өнгөрсөн болохоор албан тушаалын бүүр цаашилсан лав наймаа одоо дуусчихсан хэмээн хардаж байна.

Харин эрхэм Ерөнхий сайд маань төрийн албанд өнөөдрөөс эхлээд боловсрол, мэргэжлийн дипломоос гадна чадвар, сэтгэл, ёс зүйг эрхэмд тооц хэмээн үнэхээр сайн оновчтой хэлжээ. Баярлалаа. Чадвар, ёсзүйг уландаа гишгэсэн нь энэ нийгмийн ёстой алдаа завхрал болоод буй.

Эрхэм Ерөнхий сайдын хэлсэн үгнээс иш татсан явдалдаа дүгнэлт хийвэл “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бидэнд үлгэрлэх үүрэгтэн гарч ирэх  нь юу л бол, тун бүрхэг байна.

Төрийн мөнгөөр шинэ тавилга, шинэ унаа машин авахгүй байхыг үүрэг болгожээ Та. Энэ ч харин ниргэсэн хойно хашгирав гэдгийн үлгэр болжээ хэмээн дүгнэхээр байна. Тэд аль хэдийнэ шинэ тавилга сэлтээ аваад тухалчихсан. Одоо тэр тавилга сэлтийг нь чинь  хуучин гээд хэн ч тоохгүй. Түүнд хэдэн зуун саяыг зарцуулсныг хэн ч мэдэхгүй.

Эрхэм Ерөнхий сайдын хэлсэн үгнээс иш татсан явдалдаа дүгнэлт хийвэл “Төрдөө зүтгэнэ” хэмээн андгай өргөж албанд орсон төрийн хүмүүс учраас нийгэмд та бидэнд үлгэрлэх үүрэгтэн гарч ирэх тун бүрхэг байна. Төрийнхөө төлөө ард түмнээсээ илүү ачааг үүрдгээрээ бахархдаг албан хаагчдын хувьд эхлүүлбэл ард түмэн алга ташин хүлээн авах нь мэдээж хэрэг.

Харин Сангийн сайдын өгсөн ярилцлагат өгүүлсэн үг өгүүлбэр бүрт л  төрийн албан хаагчдыг танах, тоог цөөлөх үнэн дүр төрх харагдаад байх шиг.

Төрийн албан хаагч тэтгэвэрт гарсан тохиолдолд оронд нь шинээр хүн ажилд авахгүй. Харин боловсрол, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаагийн байгууллагаас хоёр хүн тэтгэвэрт гарвал нэг хүн томилохоор зохицуулалт хийхээр төсөл боловсруулсан гэдгээ зарлачихсан. Үүнийг ойрын дөрвөн жилээр тооцоолбол ч нэлээдгүй албан хаагч тэтгэвэрт суух нь мэдээжийн асуудал.

Иймэрхүү байдлаар аргацааж Засаг барих ээлжээ өнгөрөөнө. Сонгууль энэ тэр болохоор ард түмэнд албан хаагчийн орон тоог танасан уу, танасан. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ хүрэв үү хүрсэн гээд төөрөгдүүлж орхино. Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн үү, хэрэгжүүлсэн. Тухайлбал, дээд хэмжээ нь 36 хүртэлх сарын дундаж цалинтай тэнцүү байж болох төрийн албан хаагчид тэтгэвэрт суухдаа нэг удаа авах тэтгэмж байна.2017 онд нийт 5364 хүн тэтгэмж авна гэсэн судалгаа гарсан. Төрийн албанаас тэтгэвэрт гарч байгаа 10 хүн тутмын дөрөв нь боловсролын салбараас, хоёр нь эрүүл мэндийн салбараас үлдэх хэсэг нь төрийн тусгай албан хаагчид болон төрийн захиргаа, үйлчилгээний  бусад албан хаагчид гэсэн. Дээрх бүгдийг сангийн эзэн тооцоолчихсон нь мэдээжийн хэрэг л дээ.

Энэ мэтчлэн данхайсан бүтцээ танах “явдал" нь хонгилын үзүүрт ассан ногоон гэрлийн нэг учиг нь  гэмээр ч юм уу. Харах л үлдлээ.  П.Од

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл