8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр ”Олон улсын ойн өдөр” тохиож байна

2017-03-21 10:44:00

Өнөөдөр ”Олон улсын ойн өдөр” тохиож байна

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг  “Олон улсын ойн өдөр” болгон тэмдэглэж байхаар дэлхий нийтэд тунхагласан билээ. Манай улс 2013 оноос хойш энэ арга хэмжээг тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн хувьд олон улсын ойн өдрийг “Ой ба энерги” сэдвийн дор тэмдэглэхээр НҮБ-ын Дэлхийн Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллагаас зарласан.

Учир нь өнөөдөр дэлхийн хэмжээнд бэлтгэгдэж байгаа нийт модны  50 орчим хувь хувь буюу жилд ойролцоогоор 1,86 тэрбум шоо метр модыг түлшинд хэрэглэгдэж, 2,4 тэрбум хүн түлшний модыг халаалт, хоол хүнсээ болгоход ямар нэгэн хэмжээгээр хэрэглэж байна. Манай улсын хувьд нийт бэлтгэгдэж байгаа модны 80 орчим хувь буюу  жилд дунджаар 574,2 мянган шоо метр модыг түлшинд хэрэглэдэг гэсэн тооцоо байна.

Модны эрчим хүч хүн төрөлхтний хамгийн анхны эрчим хүчний эх сурвалж гэж тооцогддог. Өнөөдөр ч дэлхийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн нэг хэвээр байгаа бөгөөд нийт  эрчим хүчний 6 хувийг, сэргээгдэх эрчим хүчний 40 орчим хувийг хангадаг. Дэлхий дээр 900,0 сая хүн модны энергийн салбарт ажиллаж байна. 

 Монгол Улсын Засгийн газраас ногоон хөгжлийн үзэл баримтлалыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, экосистемийн тулгуур зүйл болсон ойн нөөцийн бодлогыг цоо шинээр авч үзэж байна.

2016 оны Үндэсний ойн тооллогын баримтанд тулгуурлан ойн төлөв байдлыг үнэлэхэд, Монгол орны болц гүйцсэн, өсөлт буурсан нөөцөөр ядмаг, бага ашиглагдсан байгаа нь тогтоогдсон. Иймд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, сайн өсөлттэй, бүтээмж өндөртэй ой модыг бий болгох шаардлага тулгарч байна. Энэ утгаараа Монгол Улсын Их Хурлаас “Төрөөс ойн талаар баримтлах бодлого”-ыг баталж, Засгийн газар хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зүгээс энэхүү олон улсын ойн өдрийн хүрээнд дараах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Үүнд:

  • “Ой ба энерги” сэдэвт “Олон улсын ойн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд УИХ-ын гишүүд, улс төрчид, төсөл, хөтөлбөрийн удирдлагуудыг оролцуулсан “Өглөөний цай” арга хэмжээ зохион байгуулах,
  • “Монгол орны ойн салбарын Бодлого, шинжлэх ухаан, технологи” сэдэвт үндэсний 2-р хурал, “Оройн нахиа” оюутны эрдэм шинжилгээний 3-р хурал зохион байгуулах,
  • “Монгол орны ой” “Монгол-Солонгосын ногоон хэрэм төсөл” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, “Монгол орны ойн гайхамшиг” гар зураг, гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн гаргах
  • “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах менежментийг сайжруулах зарим асуудал-2017” сэдэвт Ой хээрийн түймрээс хамгаалах үйл ажиллагааг зохицуулах үндэсний зөвлөлийн хурал, “Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах.
  • “Ойн талаар суралцахуй” албан ба албан бус боловсролд оролцогч талуудын зөвлөгөөн зохион байгуулах зэрэг болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг та дэмжих үү

Нийт санал өгсөн: 9