Сонгинохайрхан дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банк дээрэмдсэн хэргийн мөрдөн байцаалт нь дуусаагүй байтал Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Капитал банкны салбарт дээрмийн хэрэг гарсан. Энэ сарын 24-нд гарсан хэргийн талаар албаны эх сурвалжууд баг өмссөн этгээд буу гарган сүрдүүлж 14 сая орчим төгрөгийг аваад зугтаасан хэмээн мэдээлээд буй. Цагдаагийн ерөнхий газрын тушаалаар Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс болон Улаанбаатар хотын цагдаагийн газар, Эрүүгийн цагдаагийн газар, УМБГ- аас хамтарсан Ажпын хэсэг энэ хэрэг дээр ажиллаж байна. Гэвч одоогоор банк дээрэмдсэн этгээд баригдаагүй байгаа аж. Ажилтнууд цагдаа нарт “Цөөн хэдэн үйлчлүүлэгчтэйгээр банк хэвийн үйл ажиллагаа явуулж байтал гэнэт баг өмссөн этгээд ороод ирсэн. Буу гаргаж ирэн “Газар хэвт. Босох юм бол буудна шүү гэж хаширгасан” гэжээ. Гэмт этгээдийн банк дээрэмдэж байгаа бичлэг камерт үлджээ.