8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Солонго: Миний амьдралд тохиолдсон хамгийн гоё үйл явдал байлаа

2017-03-22 09:03:00

Өчигдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн танхимд жирэмсэн эмэгтэй төрсөн үйл явдал тохиосон. Тус шүүхийн танхимд төрсөн жирэмсэн эмэгтэйг  шүүгчийн туслах Б.Солонго гэгч эмэгтэй яаралтай тусламжийг шуурхай үзүүлж хүүг эх барьж авсан талаар мэдээллийг бид хүргэсэн билээ. Нярайлсан эмэгтэйг Б.Чимгээ гэдэг юм байна. Тэрээр төрийн албанд ажилладаг /ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч/ бөгөөд шүүхийн танхимд төрүүлсэн хүү нь дөрөв дэх төрөлт нь ажээ. Тэрээр тухайн үед иргэний үүргээ биелүүлж шүүх хуралд иргэдийн төлөөлөгчөөр уригдан оролцож байх үедээ эсэн мэнд амаржиж, 3.2 киллограмм хүүтэй болсон. Түүний хувьд өчигдөр шүүхийн  танхимд төрсөний дараагаар шуурхай эмнэлэгт хүргэгдсэн. Өнөөдөр эх хүүхдийн биеийн сайн байгаа аж. Хорвоод нэгэн шинэ хүн тосч авсандаа бөөн баяр болж буй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нарийн бичгийн дарга Б.Солонгоос баярын сэтгэгдэлийг нь сонслоо. 

Б.Солонго хэлэхдээ " Миний амьдралд ийм сайхан үйл явдал тохиолдоно гэж төсөөлж ч байсангүй. Миний амьдралд тохиолдсон хамгийн гоё үйл явдал байлаа. Хэдийгээр би айж сандарч байсан ч киноноос харж байсан шигээ эх барьж авсан. Дөнгөж төрсөнийхөө дараа хүүхэд уйлахгүй байхаар нь нэлээд их айж сандарсан. . Хүүхэд төрөөд уйлахгүй байсан болохоор бөгс рүү нь хоёр гурван удаа алгадахад уйлсан. Тэгээд хүүг ээжийнх нь энгэр дээр тавин амлуулсан байгаа. Тухайн үед айж сандарсанаасаа болоод шинэ төрсөн нярай хүү юу охин үү гэдгийг ч мэдээгүй. Сүүлд нь харахад хүү төрсөн байна лээ. Бид ачаалалтай ажилладаг. Ажлаа зохицуулаад удахгүй ээж болно гэж төлөвлөж байгаа. Ер нь 3-5 хүүхэдтэй болно гэж төлөвлөсөн. Анхны хүүхэд минь хүү төрчих шиг боллоо /уйлав/. Ажлынхан маань баяр хүргээд сүйд болж байна. Маш их баяртай байна" хэмээн сэтгэгдэлээ хуваалцлаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
pp
' ppp
2017/03/22 43.242.242.52
  • Recent
  • Most Read
  • Most Comment