8o
Улаанбаатар хот
mobile menu

 Чехийн Элчин сайдын яамны гадна талбайд 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ

2017-03-22 09:27:47

09.00 цагт “Хаягдал ус-Нөөц баялаг” хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.

09.00 цагт Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд "Минжтэй танилцъя" өдөрлөг болно.

09.00 цагт Стандарт, хэмжил зүйн газарт дээд боловсролын сургалтын агуулга хөтөлбөрийг хөгжүүлэх чиглэлээр Улаанбаатар их сургуультай хамтран ажиллах Санамж бичиг байгуулна.

10.00 цагт Монголбанкнаас өөрийн байрандаа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Тусгаар тогтнолын талбайд “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр”-ийг тохиолдуулан Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас дүүргүүдэд  газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж бэлэглэнэ.

11.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд "Махны экспортыг нэмэгдүүлэх арга замууд" сэдэвт хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Төрийн ордны “В” танхимд Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн талаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Англи Улсын кино найруулагч, продюсер Бенжамин Жонс ахлагчтай кино багийнхан Монгол Улсын Хүний гавъяат эмч, Хамба лам Д.Нацагдоржийн тухай баримтат кино хийхээр Монголд ирсэн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Чехийн Элчин сайдын яамны гадна талбайд 180 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийнэ. Утас: 96652926

12.00 цагт “Монгол Ньюс” мэдээллийн төвд Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг АНУ-ын Чикаго хотод эхлүүлсэн Ц.Батмөнх мэдээлэл хийнэ.

14.00 цагт  "Аюултай ачаа тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалт" Автоттээврийн үндэсний төвд болно.

14.30 цагт Нээлттэй Нийгэм Форумын хурлын танхимд "Улаанбаатар иргэний форум" ТББ-аас “ХОТЫН ХӨГЖИЛ БА ХОТ ТӨЛӨВЛӨЛТ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment