МАН-ын хоёр дахь мөнгөний давалгаа болсон Н.Номтойбаяр Дорнод аймгаас УИХ-ын гишүүн болсон. Тэрбээр цагаан сарын үеэр тус аймгийн мянгат малчин, шилдэг фермерүүдэд мөнгөн цар бүхий шагнал гардуулж “Дээлтэй Монгол” шоу үзүүлсэн гэдэг. Тэгвэл байс гээд л шоу хийдэг тэрбээр сонгуулийн өмнө бэлэг тараахаа мартсангүй. Энэ удаа Н.Номтойбаяр бурхан, нүүрс, будаа тарааж байна гэнэ.