8o
Улаанбаатар хот
mobile menu

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжил

2017-03-22 09:34:00

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цаг агаарын аюултай үзэгдлээс болгоомжил

Малчидтээвэрчидиргэдийн анхааралд: 

Өнөөдөр баруун аймгуудын нутгийн өмнөд, төв болон говийн нутгийн баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурахыг ЦУОШГ-аас анхааруулж байна.

Гуравдугаар сарын 22-ны 08-20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх нутаг болон төв, говийн аймгуудын зарим нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, баруун, төв, говийн аймгуудын зарим нутгаар  секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 6-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа,  Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх  голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment