Өнөөдөр өдөр, шөнө тэнцдэг өдөр. Учир нь өнөөдөр нарны шууд тусгал Экватор дээр байгаа тул дэлхийн бүх газарт өдөр шөнө тэнцдэг аж. Харин маргаашнаас өдрийн цаг уртсах ба зургадугаар сарын 22-нд хамгийн урт өдөр тохиох ба түүнээс хойш өдрийн цаг багассаар есдүгээр сарын 22 болоход дахин тэнцэх юм байна. Мөн түүнээс хойш шөнийн цаг уртассаар 12 дугаар сарын 22-нд хамгийн урт шөнө тохиодог. Жилийн дөрвөн улирлын энэхүү өдрүүдийг Монголчууд хавар, зун, намар, өвлийн оргил өдрүүд хэмээн үзэж иржээ.
Өнөөдөр өдөр, шөнө тэнцэнэ
2017-03-22 09:49:00